Гоо сайхны олимп гэж нэрлэгддэг 64-дэхь удаагийн дэлхийн мисс
шалгаруулах тэмцээн Английн нийслэл Лондон хотын Excel цэнгэлдэх
хүрээлэнд амжилттай болж өнгөрсөн билээ. Энэ удаагийн дэлхийн миссийн
тэмцээнд дэлхийн 125 орны гоо бүсгүй өрсөлдөж Өмнөд Африкын бүгд
найрамдах улсын мисс Ролен Страус манай гарагийн хамгийн сайхан
бүсгүйгээр тодорсон юм.
Ингээд дэлхий миссийн тэмцээний сонирхолтой зарим баримт, гэрэл зургуудыг тоймлон хүргэж байна.

1951 онд Английн Лондон хотноо болсон анхны дэлхийн миссийн тэмцээнд 26 орны гоо бүсгүйчүүд өрсөлдөж Швед Улсын мисс Кики Хакенсон түрүүлж байв.
Ингээд дэлхий миссийн тэмцээний сонирхолтой зарим баримт, гэрэл зургуудыг тоймлон хүргэж байна.

1951 онд Английн Лондон хотноо болсон анхны дэлхийн миссийн тэмцээнд 26 орны гоо бүсгүйчүүд өрсөлдөж Швед Улсын мисс Кики Хакенсон түрүүлж байв.

Дэлхийн мисс тодорсон бүсгүйд 1955 оноос эхлэн цэнхэр титэмийг гардуулдаг болжээ. Тэгвэл энэхүү титэс 11 удаа өөрчлөгдөж одоогийн загварыг олжээ.

Холливуудын алдарт жүжигчин Хэлли бэрри АНУ-ын төлөөлөн дэлхийн миссийн тэмцээнд оролцож байсныг та бид төдийлөн сайн мэдэхгүй.

Хамгийн их тэргүүлсэн улсуудын жагсаалтанд Венесуэл, Энэтхэг, Хятад улсууд тэргүүлдэг. Хамгийн сайхан бүсгүйчүүдтэй гэх Венесуэл улсыг төлөөлөн “Miss World 2014” тэмцээнд оролцож буй дебора менигучи.

Манай Улсыг төлөөлөн оролцсон мисс Т.Батцэцэг тэмцээний туршид ямагт
анхаарлын төвд байсан. Тэрээр нээлтийн үзүүлбэрийн хоёрдугаарт гарч үндэсний
хувцасаар гоёж, Алунгоо эхийн домгоор сэдэвлэсэн бүжгээр мэндчилсэн нь
үзэгчдийг доргиосон билээ.

Т.Батцэцэг сагсан бөмбөгийн спортын 1-р зэрэгтэй. Бага байхаасаа л
спорт, загварын ертөцөнд дуртай хүүхэд байсан гэдэг. Тэрээр дэлхийн
миссийн урьдчилсан шалгаруулалтуудад сайн оролцож, топ модель
шалгаруулалтын шилдэг 20, спорт шалгаруулалтын шилдэг 29, Мисс Авьяас
төрлийн шилдэг 20-д багтсан юм.


Гэвч харамсалтай нь манай гоо бүсгүй финалийн шатанд шалгарч чадсангүй.
Мисс шалгаруулна гэдэг зөвхөн гоо бүсгүй ганцаараа хийчихдэг ажил биш
гэнэ. Манайхаас бусад улсууд миссүүдээ багаас нь бэлтгэж, ивээн
тэтгэгчдийн асар их дэмжлэгээр амжиллтай оролцдог. Харин манай авьяаслаг
гоо бүсгүй маань дайшинзаа өөрөө хийсэн гэнэ. Тиймээ тэр үнэхээр
бусдаас ялгарч төгс төгөлдөр харагдаж байсан.


"Дэлхийн миссийн хянагч нарын нүд нь чухам нүх болчихсон юм уу?" Хоёрт
орсон Америкын мисс 20-т багтаагүй Оросын миссийн гоо үзэсгэлэнг
харьцуулахуй.

Зохион байгуулагч орнууд өөрийн улсын гоо бүсгүйчүүдээ лоббидож мисс
болгоод байдаг гэсэн шүүмжлэл энэ жил ч тасраагүй. Түүхэндээ 7 удаа
дэлхийн миссийг зохион байгуулагч орон титэм “булаасан” байдаг. Хамгийн
их “титэм булаасан” улс бол Англичууд. Тэд 1961, 1964, 1967 онд өөрийн
улсдаа зохион байгуулсан тэмцээний титэмийг булаасан бол Хятадууд 2002,
2007, 2012 онд тэдний туршлагыг дуурайсан байна. Энэ жил энэ жишиг
давтагдсан бол доорхи бүсгүй ертөнцийн хамгийн сайхан бүсгүйгээр тодрох
байж.

Дэлхийн миссийн тэмцээнд оролцогч гоо бүсгүйчүүд 20 өдрийн турш хамт
амьдарч бэлтгэл хийдэг. Үүний хажуугаар тэд элдэв спортын сорил, сайн
үйлсийн ажил, үзүүлбэр хүлээн авалт гээд тасрахгүй хөтөлбөртэй байдаг.

Өмнөх жилийн мисс бүсгүй шинээр тодорсон мисс бүсгүйд титэм гардуулж өгөх үүрэгтэй байсан бол энэ жилээс хөтлөгчийн ажил нэмэгджээ. 2013 оны ялагч Филиппин улсын мисс Меган Янгийн гоо үзэсгэлэнгээрээ энэ жил ч бишрүүлсээр байлаа. Мөн түүний хэлний өндөр мэдлэг чадварыг шүүгчид маш ихээр үнэлж байсан юм.

































































Сэтгэгдэл (2)