
Нийслэлийн төсөвт Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүрэгт тус бүр 100 ортой хүүхдийн эмнэлэг байгуулахаар тусгажээ. Мөн шинээр 12 сургууль, цэцэрлэг барьж ашиглалтад оруулж, гэр хорооллыг дахин төлөвлөх 24 байршлаас 20-ынх нь тодорхой хэсгүүдийн дэд бүтцийг шийдэх, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн Батлан даалтын сан, Нийслэлийн орон сууцны хөтөлбөр зэрэгт хөрөнгө оруулалт хийнэ.
























































