Засгийн газар өчигдөр бүтцээ эцэслэн баталж, 15 яам, 26 хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагтай байхаар болсон юм. Долоо хоногийн өмнө танхимын сайдуудаа бүрдүүлсэн Засгийн газрын дараагийн томилгоо нь дэд сайдууд, агентлагийн дарга нараа томилох асуудал ажээ. Цахим сайтуудаар дэд сайдын сунгаанд өнгөлж байгаа хүмүүсийн нэр ч эхнээсээ дуулдаж эхлэв. Тодруулбал, МАН-аас Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаа, Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэр, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэн, МАН-ын намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, Хөрөнгийн биржийн захирал асан, Элчин сайд Хангайн хүү Алтай зэрэг нэлээдгүй танигдсан залуучуудын нэрс дуулдаж байна. Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, “Глобал” удирдагч сангийн тэргүүн Б.Отгонбат, ИХШХЕГ-ын дарга Д.Пүрэвдорж нарын нэр яригдаж байгаа аж. МАХН-аас дэд сайдад Ч.Чимидсүрэн, Ж.Амарсанаа нар байгаа гэнэ.

























































Сэтгэгдэл (2)