Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ хямдарчихаад байхад манайд яагаад шатахууны үнэ буурахгүй байна вэ

2014-12-17
0
ЖИРГЭХ
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хэр хэмжээнд байлгахыг бараг нефть импортлогч хэдхэн компаниуд мэддэг боллоо гэхэд хэлсдэхгүй. Тэд маргааш өглөө босоход бензиний үнээ нэмсэн байвал тэр даруйдаа талх, гурил, такси гээд бензин, түлштэй холбогдсон бүхий л бараа бүтээгдэхүүн үнээ нэмдэг жамтай.
shatahuun_320_songuuli-middle                      Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хэр хэмжээнд байлгахыг бараг нефть импортлогч хэдхэн компаниуд мэддэг боллоо гэхэд хэлсдэхгүй. Тэд маргааш өглөө босоход бензиний үнээ нэмсэн байвал тэр даруйдаа талх, гурил, такси гээд бензин, түлштэй холбогдсон бүхий л бараа бүтээгдэхүүн үнээ нэмдэг жамтай. Шатахууны үнэ нэмэгдвэл дагаад барааныхаа үнийг өсгөнө гэсэн ойлголт худалдаачдын дунд бараг л ёс юм хэвшжээ. Нөгөө соц нийгмийн үед Москва найтаахад Монгол ханиад хүрдэг гэдэг шиг. Магадгүй энэ үг одоо ч үнэ цэнээ алдаагүй байна. Яагаад гэвэл Оросын томоохон нефть экспортлогч компаниуд үнээ нэмэх юм бол манайх энд дагаад хямралд орох жишээтэй.
                      Сүүлийн жилүүдэд өглөө босоход л нэмэгдэх шатахууны ханшаас болж монголчууд үгээ хэлж сууна. Харин өнгөрсөн сард “нурсан” Шинэчлэлийн засгийн газрын үед шатахууны үнэ нэмэгдээгүй ирсэн нэг сайн талтай. Энэ нь магадгүй Н.Алтанхуягийн Засгийн газрын хийсэн тоотой хэдэн амжилттай ажлынх нь нэг байх. Гэхдээ баярлах болоогүй ээ. Шатахууны үнийг өнгөрсөн засаг эрийн сайндаа ч барьж, тогтвортой байлгаж байсан юм биш.  Учир нь тэд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэдэг төслийг өнгөрсөн хоёр жилд хэрэгжүүлсний ачаар ийм үр дүнд хүрсэн юм. Тэр ажлынхаа хүрээнд хойд хөршөөс нефть импортлодог нэр бүхий компаниудад 195 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байх юм. Мөн тус компаниуд нэг ам.долларыг 1443 төгрөгөөр тооцож авдаг. Ам.долларыг 1143 төгрөгөөр авна гэдэг нь жирийн нэг албан байгууллагаас даруй 400 төгрөгөөр хямд авч байна гэсэн үг. Энэ бол жирийн татвар төлөгч бидний мөнгөөр зүгээр л хэдхэн компаниудыг эрхлүүлж байгаатай адил зүйл. Гэтэл иргэд шатахууны үнэ урд жилүүдийнх шигээ огцом нэмэгдэхгүй байна гээд баярлаад яваад байдаг. Цаагуураа төр гэдэг нэртэй “задарсан хулгайчид” бидний хөлс хүчээ дуслуулан байж олсон татварын хэдэн төгрөгөөр нефть импортлогчид гэх сэтэртэй даварсан компаниудад ямар ч үр дүнгүй тарааж өгөв.
                             Нефть импортлогч компаниуд шатахууны үнэ нэмэх шалтгаанаа ердөө хоёрхон зүйлтэй холбож тайлбарладаг. Тэр нь нэгдүгээрт гадаад зах зээл дэх газрын тосны үнийн өсөлт. Хоёрдугаарт валютын ханшийн тогтворгүй байдал. Газрын тосыг худалдан авахдаа ам.доллараар тооцоогоо хийдэг. Шатахууны үнэ нэмэхдээ дээрх хоёр шалтгаантай холбоотой баахан зовлон тоочиж “Хүндхэн нөхцөл байдал үүссэн учир үндэсний компаниуд нь арга буюу үнээ нэмчихлээ шүү иргэдээ” гэдэг тайлбарыг хэлдэг. За яахав, үнэхээр тийм зовлон байдгыг үгүйсгэхгүй. Гэтэл хамгийн хачирхалтай нь зургаан сарын өмнө дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 50 хувиар буурчээ. Тодруулбал зургаан сарын өмнө нэг баррель нь 117 ам.доллар байсан нефть өнөөдөр 58 ам.доллар болж үнэ нь уналаа. Нефть импортлогчид өнөөдөр 1895 төгрөгийн ханштай байгаа нөгөө ноён ам.доллараа зах зээлийн ханшаас хэт доогуур үнээр буюу 1443 төгрөгөөр авч байна. Тиймээс валютын ханшнаас болж шатахууны үнээ бууруулж чадахгүй байна гэж хэлэх ямар ч эрх тэдэнд байхгүй. Мөн газрын тосны зах зээлийнх нь үнэ ч буучихсан байна.  Шатахууны ханш тогтворгүй болоход хамгийн их нөлөөлдөг үндсэн хүчин зүйлүүд нь ийнхүү таатай нөхцөл байдлыг бүрдүүлээд зургаан сарыг ардаа үдлээ. Гэтэл нөгөө шатахуун импортлож зардаг компаниуд нь бахь байдгаараа, хөлдүү толгой оргиод сууцгааж байх юм. Хүний урманд ядаж тав, гурван төгрөгөөр ч гэсэн үнээ хямдруулсангүй. Тэгвэл монголчууд бидэнд л хэрэгтэй шүү дээ. Цаашлаад тэр нь хямралтай байгаа эдийн засагт нөлөөлж ч болох сайхан мэдээ юмсан. Үргэлж араасаа асуудал дагуулж байдаг шатахууны үнэ нь буурвал идэх талхны үнэ нь ч гэсэн бага зэрэг буурах ёстой. Гэтэл эсрэгээрээ харин ч нэмэгдсээр л байх юм. Яагаад олон улсын зах зээл дээрх түүхий нефтийн үнэ хэд дахин хямдарчихаад байхад шатахууны үнэ хямдрахгүй байгаа юм бэ. Дээрээс нь сайн муугаар хэлүүлэн байж валютын ханшаар нь хүртэл харж үзээд байхад шүү дээ.
                           Мэдээж өнөөдөр Орост түүхий нефть хямдарлаа гээд маргааш өглөө босоод шууд бензинээ зарна гэж байхгүй. Яагаад гэвэл өндөр үнээр авчихсан шатахуунаа маргааш нь дэлхийн зах зээлийн үнэ буурлаа гээд хямдхан түгээвэл ихээхэн алдагдал хүлээнэ. Импортлогчид ч тийм л зовлонг тоочдог. Тэр зовлонг нь ч бид ойлгож байгаа. Тийм ч учраас бид зургаан сарын өмнө үнээ буулга гэдэг шаардлагыг тавиагүй. Харин түүнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрчихөөд байхад чухам яагаад үнэ тарифаа буулгаж улс орон, ард иргэдээ бодохгүй байгаа юм бол. Нэг, хоёр сар биш бүхэл бүтэн хагас жил өнгөрчихөөд байхад дуусдаггүй яасан арвин ундрагатай шатахууны нөөц вэ тэр. Үүндээ эрүүлээр дүгнэлт хийж, үүрэг хариуцлагаа ухамсарлан ойрын өдрүүдэд шатахууны үнээ хямдруулах шаардлагтай байна. Хямдруулах ч ёстой. Үнээ хямдруулах бүхий л боломж бололцоо нь бүрдчихсэн байгаа шүү дээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Зочин (203.91.118.254)
    шуналын туламнууд ард түмнээ боддоггүй өөрсдөө л баяжаад байдаг хахаж үхмэрүүд хямдраад байхад энэ хүнд үед иргэний зориг гаргаад хямдруулчих аавын хүү ээжийн охин байхгүй. бүгд хоорондоо сүлжээтэй энд л хяналтаай тавил даа шал хэрэгггүй ажил эрхэлж байгаа хүмүүст дарамт үзүүлдэг мэргэжлийн хяналт болил доо. мөн дандаа биелэхгүй нууц байдал оруулдаг хууль баталж байна.
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • zochin (202.21.124.129)
    shatahuunii une nemegdeheer dor ni nemchine hyamdarahaar ni buulgahgui barichihna ene ariun yavdal mon u
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • zochin (150.129.141.219)
    magnaid l handaj gomdol gargaj shalguulah heregtei busad ni luibarchid hubaaj idehee bolno .hereglegchiin hubid tanai saitaar damjuulan magnai dargad ene asuudliig shalgaj egeech gej huselt gargaj baina
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • zocin (178.43.226.44)
    manaih heden hyrengetnyyd benzenii ynee buulgahaar uursdiinh ni aszig byyrna geed,byr dawarsan luibarczid,umneh zasgaasl dandaa l olon tailbar heldeg baisan ,odoo cz heweeree,maszinaa unahaa boliod hubi hymyys dygyigaar jbah heregtei
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (112.72.13.199)
    манай шуналын туламнууд хямдрал үгийг мэддэггүй байхөө
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • zochin (112.72.11.116)
    uursdiinhuu neftiig l uursunduu ashigtai baidlaar olborloj baij l benzinii une gedeg asuudlaas salah baih daa neft importlogchid bol oros mongol 2iin dundaas chavchaa hiideg neg yosnii luivarchid yum
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (49.0.131.126)
    ЗГ-аас зарлахдаа Оросоос нефтийн бүтээгдхүүнээ Сингапурын биржийн ханшаар авч байхаар боллоо гээд байсан биз дээ? Тэгэхээр манайханд учир байгаа юм биш үү?
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • saihnaa (86.33.197.22)
    HARIN TIIM EE;;BI AUSTRID AMIDARDAG :END 1 euro 36 zent baisan unuudur 1 euro 10 zent bolson bn aa .
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.254.127.81)
    Rubli ni 2 daxin unchaad baixad uursduu orood bizenee avtsagaya setgee ch zaaval ed nariin gariig xarax alba alga aa.
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • бббб (124.158.93.67)
    нэмэгдэхгүй бол болоошдээ Элдэв балай юм бичиж байж нэмүүлчивээ
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.229.123.228)
    Энэ сэдэв бол бидний байнгын ярьдаг л асуудал. Үнэхээр Оросууд биднийг шулаад байгаа юм шиг харагддаг. Гэтэл одоо Орос орон дэлхий нийтийн зүгээс улс төр, эдийн засгийн шахалт дарамтад орж, эдийн засаг нь хямарч баларч байна. Оросууд дотооддоо нефтийн бүтээгдэхүүний үнээ өсгөж эдийн засгаа аврах гэж хичээж байна. Энэ үед бид Оросоос хямд бензин авах найдвар бага байх. Бид ямар дэлхийн зах зээлээс бензин авдаг биш. Орос ах нарыгаа дагаад л найгана шүү дээ Монголчууд аа.
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (109.255.209.145)
    Yagaad delhiin buh ulsad benzin 40% buuraad Mongold une yagaad buurdaggui yum. Mongol tiim bayan uls yumuu. Gadaadad neft hyamdarlaa gehed margaashn benzin hyamdarch baina. Ard tumen teneg mangar gej bodood bga yumuu
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • Бат (202.21.106.101)
    НЕФТИЙ Н УНЭ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД УНАСАН ЮМ БАЙЖ. ХАМГИЙН ГОЛ НЬ МАНАЙ ГАНЦ НИЙЛУУЛЭГЧИЙН монго РУбЛЬ ДОЛЛАРТАЙ. 45 БАЙСНАА ОДОО 73 БОЛЧООД БАЙХАД НЕФТЬИЙН НАЙМААЧИД. ГУЛИЙГЭЭД. ТАГ ДУУГАЙ. АРД. ТУМНИЙГ. ШУЛААД. СУУДАГ. ЧИНЬ. Л. АРИУН. ЯВДАЛ. ЯАВЧ БИШДЭЭ. ТЭМЦЭХ. ЦАГ. БОЛЖЭЭ
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • bi (103.229.122.252)
    Bi hedhen honogiin omno mashintaigaa Ulaan-Ud yavaad irlee. Dongoh orosiin hil garaad l mashindaa benzin hiilgehed AI-92 gehed l kolonkod neg litr ni 34.6 rubli baina. Neg rubli onoodriin manai hanshaar 33 togrog baina.
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.20.65)
    chshsh...zugeer baigaa ymiig ***** orold.orosiin medee uzeech.orost 1 litr shatahuun 1 usd baina.manaid boloo ym bishuu.yun hymdrah ingeed l baij baibal boloo
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • Mongolchuudaa ... (103.10.22.5)
    busdiig hairlah bodoh asuudal manai ulsad baihgui bolson ...Bi l baijaad mungutei bolj baiwal busad ni ogt hamaagui ... tiim setgel zurhtei baigaa humuus ingeed l damhuuraad suuj baihaas daa ...haramsaj bna iim ulsad amidarch bgaadaa ...! ! !
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • zochin (202.126.89.185)
    ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 5-8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь маш өндөр.Үнэ 1м кв:12500,13500,15500,19000төг.Орос тех.Утас:95000020,95050020
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (180.235.184.94)
    өөрсдөө нефьттэй мөртлөө гадныханд өгчихөөд буцаагаад дамын үнээр авдаг -тэнэг гэхээс өөр үг олдохгүй байна даа
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (49.0.131.126)
    Одоогийн энэ бензиний үнэ бол 1 баррель нефть 147$ хүрсэн үед 6 жилийн өмнө тогтоогдсон үнэ. Тэрнээс хойш огт буурсангүй дээ.
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • Билэгт (112.72.13.125)
    Шатахууны үнэ 30% буурсан ч доллар 36% өсчихөөд байна шүү дээ
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (124.158.110.91)
    dollaraa ungaaach tgj baij l une n buurana sh d,.
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • зочин (202.179.11.94)
    Энэ мдаварсан компаниудыг Задлах ёстой Ард түмнийг байнга доромжлор эднар хэн бэ
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • Nyamka (103.14.36.18)
    Дэлхийн зах зээл дээр хар алтны үнэ унахаар олборлогч улсууд үйлдвэрлэлээ түр зогссож, үнэ өссөн үед нь боловсруулалтаа үргэлжлүүлдэг нийтлэг арга хэмжээ авдаг юм шүү. Тэгэхээр боловсруулсан бидний өдөр тутам хэрэглэдэг бензин харин хомсдолд орж, нийлүүлэлт багасдаг юм. Тэгэхээр эцсийн бүтээгдэхүүний үнэ тэр бүр дагаад буураад байдаггүй юм. Аа харин энэ бүтээгдэхүүнээрээ ОХУ-аас дан ганц хамааралтай манай улсын хувьд бууруулах боломж өдийд байгаа. ОХУ-ын нефтийг импортлодог ихэнх улсууд хориг тавьсаны улмаас эдний борлууллалт эрс багассан сураг байгаа. Ийм үед нь манай нефть импортлогч компаниуд урт хугацаанд бага үнээр гэрээ хийгээд мөнгийг нь даруй шилжүүлээд, ирэх оны эхнээс хямд бензин хэрэглэгчиддээ нийлүүлэх бүрэн боломж харагдаж байгаа шүү. Хэрэв ирэх оноос манай шатахууны үнэ буурахгүй байвал но нь манайханд байна гэсэн үгээ. Ёстой нөгөө Магнай билүү, гавал ч билүү тэр нь сайн ажиллах хэрэгтэй байх өө!!!!!!!
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.70.46.206)
    Нефтийн компаниудыг задлая, дахин хувиарлалт хийе, нэг хэсэг нь юунд мөнгөө зарахаа мэдэхгүй байхад нэг хэсэг нь талх цувдаа хувааж авч байна. Шударга бус байдлыг халая
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • зочин (49.0.191.250)
    сэтгүүлчээ чиний наад мэдээлэл чинь хуучин худлаа мэдээлэл байна. гадаад үнэ буурч байгаа тул Монгол банк нефтийн компаниудад долларыг 1725 төгрөгөөр өгч байгаа гэсэн тэгэхээр манай төр ч , компаниуд ч зөв хамтран ажиллаж байгаа юм биш үү
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.55.180.8)
    Энд ийм юм бичиж байхаар ханддаг газар нь хандсан дээр юм биш үү. ШӨХТГ-Магнай -д
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар
    5 цаг 1 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүний нээлттэй сонгон шалгаруулалтын зар
    5 цаг 6 мин
  • Ж.Энхбаяр: Нүүрсний экспорт 37.8 сая тонн, зэсийн экспортын хэмжээ 870 мянган тоннд хүрээд байна
    6 цаг 45 мин
  • Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
    7 цаг 9 мин
  • “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” арга хэмжээ боллоо
    7 цаг 12 мин
  • Олимпын таеквондогийн ААШТ энэ сарын 19-нд Улаанбаатар хотноо эхэлнэ
    7 цаг 31 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв
    7 цаг 55 мин
  • Сингапур улс үе тэнгийн дээрэлхэлт хийсэн хүүхдүүдийг "ташуурдаж шийтгэдэг" байх шинэ журам баталжээ
    9 цаг 50 мин
  • Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор нийслэлийн дуу чимээний бохирдол 25.9 хувиар буурна
    10 цаг 21 мин
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
    10 цаг 59 мин
  • ГЕГ: Дизель түлшний импорт өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ
    11 цаг 29 мин
  • “Төслийн санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын боломж” хэлэлцүүлэг боллоо
    11 цаг 41 мин
  • Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    11 цаг 52 мин
  • Надад жаахан даруу зан байсан бол би төгс хүн байх байлаа
    12 цаг 14 мин
  • “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    12 цаг 29 мин
  • Цахим орчинд бага насны хүүхдүүдийг садар самуун үйлдэлд уруу татсан хэрэгт шалгагдаж байсан “Б”-г БНСУ-аас албадан авчирлаа
    12 цаг 34 мин
  • С.Баярцогт: Таван дэд дарга бол Ардчилсан нам эв нэгдлийн төлөө нэгдэж чадсаны илэрхийлэл
    12 цаг 50 мин
  • Дэлхий дахинд айдас төрүүлээд буй хантавирусын тухай таны мэдэх ёстой бүх зүйл
    13 цаг 20 мин
  • Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцэв
    13 цаг 21 мин
  • ТОЙМ: Иранд болж дайны талаарх хамгийн сүүлийн үеийн сонин хачин
    13 цаг 31 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
24 баримт
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК