Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн туслахаар ажиллаж байсан М.Тулгыг өнгөрсөн баасан гаригт ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангиас “Скай эмнэлэг” рүү шилжүүллээ. Түүний биеийн байдал тун тааруу, хөл нь мэдээгүй болоод хоёр сарын хугацаа өнгөрсөн ч АТГ-аас ар гэр болон өмгөөлөгчдийнх нь батлан даалтад гаргах хүсэлтийг хүлээн авахгүй байгаа юм. Цаашид ч цагдан хорих шийдвэрийг үргэлжлүүлэх талаар эх сурвалж мэдээлж байна. Гэхдээ М.Тулгын биеийн байдал бүр дордсон тул “СКАЙ” эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байна. Уг эмнэлэг нь БНСУ-ын ардын эмчилгээ хийдэг юм байна. Өдөрт 20 ширхэг зүү хөлөндөө тавиулдаг ч одоо хүртэл мэдээ орохгүй байгаа гэж ар гэрийнхэн нь хэлж байна. Эмнэлгийн эмчийн хэлснээр хоёр сар гаруй хугацаанд хөл нь мэдээгүй байхад ямар нэг эмчилгээ хийгдээгүй учраас одоо эмчилгээ хийхэд хүндрэлтэй байна гэжээ. Д.Ундрах /24tsag.mn/

























































Сэтгэгдэл (6)