Морин хуурын чуулга шинэ жилийн баярыг тохиолдуулан “The Sound of winter” тоглолтоо толилуулахаар болжээ. Шинэ жилийн сонгодог гайхамшигт хөгжмүүдийг мэдрүүлэх энэхүү тоглолтод гадны нэрт хөгжмийн зохиолчдын вальсууд, шедеврүүд эгшиглэхээс гадна европ төдийгүй азийн ард түмний сонсох дуртай орчин үеийн шинэлэг бүтээлүүд эгшиглэх аж. Тоглолт өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа болно.























































