Шинэжлэх ухааны академиас олон нийтийг соён гэгээрүүлэх, шинжлэх ухааныг олон нийтэд сурталчилан таниулах зорилгын хүрээнд “Академичдын цуврал лекц”-ийг жил бүр уламжлал болго зохион байгуулдаг юм. Уг цуврал лекцийн 21 дэх удаагийн лекцийг Чингисийн одонт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, академич Хавтгайн Намсрай залуу эрдэмтдэд зориулан “Орчин үеийн физикийн шинжлэх ухаан ба ирээдүйн авьяасыг нээх зарим алга зам жишээнүүд” сэдээр өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд унших юм байна.























































