"Алтай" хотхоны дулаан гаражийг хариуцдаг ажилтан дулаан гаражид тавьсан иргэний авто машиныг жолоодож тухайн гаражид байсан хоёр авто машиныг мөргөсөн зам тээврийн осол гаргажээ. Улмаар уг иргэн тухайн машиныг буцааж байранд нь тавиад ажлаа байраа орхин зугтжээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллагынхан шуурхай илрүүлэн шалгаж байна. Осол гаргагчийн хувьд 2-3 өдөр тухайн гаражинд гуйж машинаа тавьсан иргэний машины түлхүүрийг ашиглаж унаж ийн осол гаргажээ. Харуулын хувьд ажилчин дутуу байсан учир нөхөж 4-5 хоног гарчээ. Мөн эл манаачийн хувьд пиво уусан согтуурлын зэрэгтэй байжээ. Уг иргэнд Эрүүгийн хуулийн 216.1 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ.


Д.Ундрах /24tsag.mn/

























































Сэтгэгдэл (1)