Хүний аминд хүрсэн “Макс өргөө” компанийн барилгын хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Бүтэн 11 сарын хугацаа өнгөрч он дамнах гэж байхад прокурорын шатанд хүрээд гацжээ. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард тус барилгын дээврээс бэхэлсэн долоон метрийн урттай сум авто замын гуравдугаар эгнээнд зорчиж явсан автомашины дээр унаж, улмаар жолоочийн амь насанд хүрч олныг цочроогоод авсан. Гэтэл хүний аминд хүрсэн уг барилгын ажил үргэлжилсээр, харин хэрэг нь прокурорын шатанд 11 сар хянагдаж байна. Гэхдээ хэрэгт тухайн компанийн удирдлагууд хариуцагчаар татагдаагүй. Тухайн үед барилгын ажлыг хариуцан ажиллаж байсан хоёр хүнийг буюу “Мээж гласс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нямдаваа, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер Л.Амгалан нарыг буруутган, Эрүүгийн хуулийн 183.1-д зааснаар буюу барилгын аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс бусдын амь насыг хохироосон хэрэгт сэжигтнээр татан одоо хүртэл шалгаж байна.Д.Ундрах /24tsag.mn/

























































Сэтгэгдэл (1)