09 цагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь “Нээлттэй хаалганы өдөр”-ийг өөрийн байранд зохион байгуулна.09 цагаас Төрийн ордоны иргэний танхимд “Экологийн тэнцвэрт байдал, нэг дэлхий-нэг эрүүл мэнд, хор судлалын асуудал" зөвлөлдөх хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
09 цагаас Түншлэл хамтын ажиллагаа ба талуудын оролцоо сэдэвт уулзалт НҮБ-ын байранд болно. Алдагдал хаягдлыг алт мөнгө болгох иргэдийн санаачлагын талаар дэлгэрэнгүй ярилцана.
10 цагаас Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын хурлын “А” танхимд болно. Хуралдаанаар нийслэлийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.
14 цагаас “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Иргэний нийгмийн түншлэл” уулзалт Засгийн газрын XI байрны хурлын танхимд болно. Уулзалтад ХЭҮК, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцоно.
























































