Бүгд Найрамдах Казахстан Улсын Алматы хотын Алмалинск дүүргийн шүүхээр, тус улсын Эрүүгийн хуулийн 259 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “а”, “в”, 250 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 19, 17 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэн. Бүгд Найрамдах Казахстан Улсын Алматы хотын Алматы мужийн ЛА-155/8, ЛА-155/4 хорих ангид ял эдэлж байсан Монгол Улсын иргэн Баянжаргалын Билгүүн, Санжмятавын Оюунзаяа нарын үлдсэн ялыг Монгол Улсад эдлүүлэх Улсын Ерөнхий Прокурорын шийдвэрийн дагуу 2014 оны 12 сарын 18-ны өдөр эдгээр хүмүүсийг Монгол Улсад шилжүүлэн авчирчээ.Д.Ундрах /24tsag.mn/
























































