2014.12.21, Ням гараг / Билгийн тооллын: 29Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сар
Эрхтэний тэнгэрт одтой, улаан бар өдөр
Аргын тооллын: 2014.12.21, Ням гараг
Наран ургах шингэх: 08.47-17.05
Үс засуулбал: Сүлд тэнэж одно
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл, гөлөг тэжээхэд муу\" Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
























































