Хамтран амьдрагч бүсгүйгээ 48 цагийн турш зодож, амь насыг нь хөнөөсөн гэх Г.Алтахүүд холбогдох шүүх хурал дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүх дээр маргааш болох тов гарчээ.Анхан шатны шүүх Г.Алтанхүүд холбогдох хэргийг хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Тэгвэл нийслэлийн прокурорын газрын мэдээлж байгаачлан Г.Алтанхүү нь найз бүсгүй Н.Цэдэн-Ишийг зодож, олон тооны шарх сорви үлдээж, амь насыг нь бүрэлгэсэн болох нь тогтоогдсон байна.
.
Түүнчлэн уг хэрэгт холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэр бүхий эмч нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай тухай мэдээлэл цацагдсан. Тодруулбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймаа, Б.Ундармаа, Ч.Эрдэнэболор, Д.Долгормаа, Ц.Бадамсэд, З.Хишгээ, Ж.Ганцэнгэл, Ч.Эрдэнэболор, Е.Жандос, Г.Энхбаатар, М.Отгонбаатар, М.Золжаргал тэргүүтэй эмч нарыг шүүх шүүгдэгчээр татаад байгаа аж.

























































Сэтгэгдэл (2)