Арилжааны банкууд үйлчлүүлэгчдээс шимтгэл авдаг нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн ШӨХТГ-аас мэдэгдэж торгууль ногдуулсан билээ. Мөн банкуудыг шимтгэл авахаа зогсоох, өмнө нь авсан шимтгэлийг буцааж олгохыг шаардсан ч тэд ШӨХТГ-ын улсын байцаагчдын дүгнэлтийг эсэргүүцэж шүүхэд хандаад байгаа юм. Уг шүүх хурал Дүүргийн захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд өнөөдөр болох тов гарчээ. Арилжааны нийт есөн банк улсын байцаагчдын шаардлагыг хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, хүчингүй болгуулах гэсэн хоёр үндэслэлээр нэхэмжлэл гаргажээ. Банк болон ШӨХТГ-ын хоорондох уг асуудал өнгөрсөн оноос эхэлсэн ч одоог хүртэл шийдэгдэхгүй байгаа нь банкууд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэдэнтээ өөрчилсөнтэй холбоотой болохыг албаны эх сурвалж хэлж байна. Харин энэ тухайд ШӨХТГ-ын дарга О.Магнай “Шүүхийн шийдвэр манай талд гарвал арилжааны банкууд өнгөрсөн хугацаанд иргэдээс авсан шимтгэлээ буцаан олгох болно. Энэ нь хэдэн их наядаар-тоологдох мөнге учраас тэд асуудлыг сунжруулж байна” гэж тайлбарлаж байгаа юм.Д.Ундрах /24tsag.mn/

























































Сэтгэгдэл (2)