Бусдын бүтээлийг зөвшөөрөлгүйгээр цахим ертөнцөд тавьдаг үйлдлийг цагдаагийнхан шалгаж эхэлжээ. Тодруулбал, Зохйон байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ийм үйлдэлтэй таван залууг илрүүлжээ. Тэд сүүлийн үед шинээр нээлтээ хийсэн Монголын уран сайхны кинонуудыг хууль бусаар хуулбарлан кино сайт, фэйсбүүк хуудас, www.youtube.com цахим хуудаст ашиг олохоор байршуулдаг байжээ. Эдгээр үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн 140.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Уг хуулийн заалтаар буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 cap хүртэлх хугацаагаар баривчлах, эсвэл гурван жил хүртэл хугацаагаар торгох ялтай юм. Тиймээс залуусыг хууль эрхзүйн мэдлэг дутмагаас эрүүгийн хариуцлагад татагдаж болзошгүйг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.Д.Дуулим

























































Сэтгэгдэл (1)