Унгар улсад 16 хүртэлх насны ангилалын өсвөрийн шатарчдын олимпиад энэ сарын 13-21-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Уг тэмцээнд 36 улсын нийт 54 баг оролцсоноос Энэтхэг, ОХУ, Ираны багууд эхний байруудад шалгарчээ. Харин тус тэмцээнд манай улсын баг 14 дүгээр байранд орсон байна. Манай улсын баг тус тэмцээнд 35-д эрэмбэлэгдэж оролцсон юм.























































