Г.Алтанхүүд холбогдох найз бүсгүйгээ зодож, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй гэх хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан ч дахин хойшлогдлоо. Шүүх хурал хойшилсон учир нь шүүх бүрэлдэхүүн талийгаачид анхны задлан шинжилгээ хийсэн эмчийг шүүх хуралд заавал оролцуулах ёстой гэж үзсэнтэй холбоотой аж. Тиймээс дараагийн шүүх хурлыг ирэх сарын 5-нд хийхээр товложээ. Прокуророос Г.Алтанхүүг 2013 оны арваннэгдүгээр сарын 3-12-ны өдрүүдэд өөрийн хамтран амьдрагч эмэгтэйг зодож, амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт буруутгаад байгаа бол анхан шатны шүүхийн шийдвэрээр Г.Алтанхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.
Д.Ундрах /24tsag.mn/

























































Сэтгэгдэл (3)