Баянзүрх дүүргийн 4-р хороо Американ дэнжид гал гарч байна гэсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг хийхэд Баянзүрх дүүргийн 4-р хороонд оршин суух эрэгтэй 44 настай А гэгч согтуурсан үедээ нойлын өрөөндөө татсан тамхиа асаалттай орхиж унтаад гал гаргаж, өөрөө угаартсан байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.Иймд иргэд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй анхаарал болгоомжтой байх хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/






















































