Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал М.Наранбаатар нь МҮОНТ-ын захирал Д.Энхтуяаг болон Ё.Батбаяр нарыг ажлаас нь халсан билээ. Ингэхдээ тэрбээр Д.Энхтуяаг тус телевизийн алтан фондын хоёр өрөөнд хийсэн засварын ажлын гүйцэтгэл шаардлага хангаагүй байхад хүлээн авсан гэсэн бол дэд захирал Ё.Батбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж хувийн техник хэрэгслээ нийлүүлэхийг завдсан гэх үндэслэлээр халагдах тушаал гаргасан юм. МҮОНРТ-ын Үндэсний зөвлөлөөс дээрх нөхцөл байдалтай холбогдуулан М.Наранбаатарт зөвлөмж хүргүүлэхдээ "Ё.Батбаяр, Д.Энхтуяа хөдөлмөрийн гэрээ цуцалсан таны тушаалыг үл зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж мэдэгдсэн. Тиймээс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал МҮОНРТ-ийн дэд захирал, МҮОНТ-ийн захирлаар хүн томилохгүй байх нь зүйтэй" гэсэн албан бичгийг хүргүүлсэн.Тэгвэл Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс дахин шүүгчийн захирамжийг өнөөдөр МҮОНРТ-д хүргүүлжээ.
Захирамжийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Д.Ундрах /24tsag.mn/























































Сэтгэгдэл (3)