2014.12.25, Пүрэв гараг / Билгийн тооллын: 4Өвлийн дунд өлзийт улаан хулгана сар
Булаагч одтой, цагаан морь өдөр
Аргын тооллын: 2014.12.25, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 08.46-17.05
Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.






















































