Сүүлийн хоёр жилд өсвөр насны охидын төрөлт эрс нэмэгджээ. Тодруулбал, Манай улсад 2013 оны байдлаар 3589 охид өсвөр насандаа ээж болсон байна. Мөн 1000 амьд төрөлтийн 40 нь 15-19 хүртэлх насны охидын төрөлт ажээ.Тэгвэл охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “ГҮНЖ” төвөөс “Би нисдэг охин” компанит ажлыг энэ сарын 01-ээс эхлэн гурван сарын хугацаанд өрнүүлж эхэлжээ.Өсвөр насандаа ээж болсон охидын тухайд ихэвчлэн хүсээгүй жирэмслэх болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байх нь элбэг гэнэ. Тэд ар гэрийнхэн, үе тэнгийнхэндээ гадуурхагдаж улмаар айх, ичих, амиа хорлохыг завдаж байсан удаа олон бий ажээ.
Тиймээс эрт жирэмслэлтийн үр дагавар болоод бэлгийн боловсролын талаар зөв мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлж, бууруулах зорилгоор дээрх аяныг зарлаж буй юм байна.























































Сэтгэгдэл (1)