Өнгөрсөн удаад машин ачилтын UMT компанийн жолооч Г урсгал сөрж яваад 13 настай хүүг дайрч гэмтээсэн хэрэг гарч байсан. Тэгвэл өнгөрсөн даваа гарагт Сүхбаатар дүүргийн нутаг "Урбаник"-ийн уулзварт "Хас хишигтэн" ачилтын компанийн жолооч Х согтуугаар "Хьюндай Маяти" маркийн 81-02 УНИ дугаартай ачигч машинаа жолоодож яваад "Тоёото Приус"-ийг мөргөжээ. Х-ын согтуурлын зэргийг шалгахад 1.7 хувь буюу маш өндөр зэрэглэлийн согтолттой байсан гэнэ. Ийн машин ачигч компаниуд зөрчил гаргасаар байна.Д.Ундрах /24tsag.mn/























































Сэтгэгдэл (6)