Баярын өдрүүдэд хордлогын дуудлага ихэсдэг ажээ. Гэтэл хүнсний дэлгүүрүүд, худалдааны томоохон төвүүдэд хадгалалтын горим алдагдсан, хугацаа дууссан бүтээгдэхүүн зарагдсаар байна. Тиймээс МХЕГ-аас баярын өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлсэн он, сар, өдрийг шошгоноос нь харж, хадгалалтын хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Өндөг майонез, бялуу, кремтэй түргэн гэмтдэг бүтээгдэхүүнийг аль болох хөргөх төхөөрөмжтэй газраас худалдан авах, лаазалсан хүнсний зүйлийг сонгохдоо лааз, сав нь хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдан авахгүй байхыг анхааруулж байна.





















































