Нойрмог үед жолоо барьж болохгүй Нойрмогоор машин барих нь согтуугаар машин барихтай адил аюултай. Зам тээврийн ослын нилээн их хувь нь нойрмогоор машин барьснаас болдог. Нойрмогоор машин барьснаас болж зөвхөн та биш, өөр олон хүн аюулд орох эрсдэлтэй болж байгааг анхаараарай.Хэрвээ та холын замд урт хугацаагаар машин барих шаардлагатай болсон бол доорхи аргуудыг заавал дагаарай.
Замд гарахынхаа өмнө хангалттай сайн нойр ав. Өөрийгөө хоногийн аль цагт хамгийн сэргэлэн байдгаа бодолцож, замд гарах цагаа төлөвлө.
Шөнө аль болох машин жолоодохоос зайлсхийх. Харанхуйд машин барих нь эрсдэлтэй.
Хоёр цаг тутамд машинаасаа гарч алхаж, ямар нэгэн дасгал хөдөлгөөн хий.
Хол замд туслах жолоочтой хамт явах нь дээр. Дөрвөн цагийн зайтай ээлжлэн машин барих нь хамгийн тохиромжтой.
Цусан дахь чихрийн хэмжээгээ зохистой хэмжээнд барьж байх нь ядрахгүй байхын бас нэг гол үндэс юм. Тиймээс тогтмол цагаар хооллож, чихэр ихтэй биш, харин тэжээллэг хүнс хэрэглэ.
Өөрийгөө сэргээхийн тулд цай юмуу, кофе уу.Замд гарахынхаа өмнө хангалттай сайн нойр ав. Өөрийгөө хоногийн аль цагт хамгийн сэргэлэн байдгаа бодолцож, замд гарах цагаа төлөвлө.
Шөнө аль болох машин жолоодохоос зайлсхийх. Харанхуйд машин барих нь эрсдэлтэй.
Хоёр цаг тутамд машинаасаа гарч алхаж, ямар нэгэн дасгал хөдөлгөөн хий.
Хол замд туслах жолоочтой хамт явах нь дээр. Дөрвөн цагийн зайтай ээлжлэн машин барих нь хамгийн тохиромжтой.
Цусан дахь чихрийн хэмжээгээ зохистой хэмжээнд барьж байх нь ядрахгүй байхын бас нэг гол үндэс юм. Тиймээс тогтмол цагаар хооллож, чихэр ихтэй биш, харин тэжээллэг хүнс хэрэглэ.
Согтууруулах ундаа бүү хэрэглэ.
Нойрмог болгох, тайвшруулах нөлөөтэй эм бүү хэрэглэ. Ийм эмийн төрөлд бухимдал тайлах, харшлын эсрэг болон өвчин намдаах эм ч мөн багтдаг. Эм уухын өмнө зааврыг нь сайн уншаарай.






















































