Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хорооны анхдугаар хуралдаан болжээ. Монгол Улсын төр засгийн зүгээс “гуравдагч хөрш” Франц Улстай хөгжүүлж буй харилцаанд анхаардаг бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Ойн хүрээнд:
-Өндөр, дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалах,
-Хоёр орны харилцааны түүхийг олон нийтийн хүртээл болгох зорилгоор Монгол Францын харилцааны товхимол хэвлүүлэн гаргах,
-Хоёр талын хамтарсан археологийн судалгааны үр дүнд илэрч олдсон олдвороор хоёр оронд үзэсгэлэн гаргах,
-Монголын урлаг соёлын өв уламжлалыг Францад таниулах “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулах зэрэг ажлыг хийх юм байна.























































Сэтгэгдэл (2)