Малчид, ард иргэдийн анхааралд: 29, 30-нд нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэрнэ. Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 9-14 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0-5, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 6-8 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 хэм хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.






















































