Дөрөвхөн
хоногийн дараа монголчууд бид 2014 оноо үдэж, айлчлан ирж буй 2015 оныг
угтан авах гэж байна. Он солигдох мөчид нийслэлчүүд бид Төв талбайдаа
цуглаж баярладаг бол зарим нь гэртээ халуун ам бүлээрээ шинэ жилээ
угтдаг уламжлалтай. Зарим нь найз, нөхөд хамаатан садныдаа ч баярлах
тохиолдол бий. Харин он солигдох үед нийслэлийн Улаанбаатар хотын
захиргаанаас ямар ажлыг зохион байгуулж иргэддээ үйлчлэх талаарх
мэдээллийг www.24tsag.mn хүргэж байна. “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн Сүхбаатарын талбайд болно
Жил
бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан “Улаанбаатарын мөнгөн
үдэш” шинэ жилийн цэнгүүнийг 12-р сарын 31-ний үдэш “Их эзэн Чингис
хааны талбай”-д зохион байгуулдаг. Энэ жилийн цэнгүүний найруулагчаар
ДБЭТ-ийн найруулагч E.Сарантуяа ажиллаж байгаа бөгөөд шинэ оны үдшийн
цэнгүүнд “Шар айраг”, “Ньюанс”, “3 охин”, Б.Чинбат, С.Наран, Д.Болд
зэрэг хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөх юм. Дөрвөн цэгээс ёслолын буудлага хийнэ
Мөн
он солигдох мөчид нийслэлийн 4 цэгт буюу Чингисийн талбай, Маахуур
толгой, Баянхошуу, Дамбын гүүрнээс ёслолын буудлага хийнэ. Цагдаагийхан өндөржүүлсэн байдалд ажиллана
Албан
байгууллага, аж ахуйн нэгжүүд шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаа хөл
хөдөлгөөнтэй үеэр танхай, булаалт, дээрмийн хэрэг ч бас ихсээд байгаа юм
байна. Иймээс энэ сарын 29-нөөс эхлэн цагдаагийн бие бүрэлдэхүүн бэлэн
байдалд шилжиж ажиллахаар болжээ. Харин энэ сарын 31-нээс нэгдүгээр
сарын 1-нийг дуустал өндөржүүлсэн бэлэн байдалд хүн хүчээ дайчлан
ажиллахаар болсон тухай ЦЕГ-аас мэдээллээ. Ялангуяа Сүхбаатарын талбай,
Их тойруу, III, IV хороолол, Сансар худалдааны төвийн орчимд цагдаагийн
хүчийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж. ЦЕГ-ын хамт олон шинэ жилийн
баяр тэмдэглэхгүй иргэдийн амгалан тайван байдлыг хамгаалж, он шилжих
мөчийг өнгөрүүлэх нь ээ. Мөн худалдаа үйлчилгээнд Нийслэлийн Мэргэжлийн
хяналтын газар хяналт тавин ажиллана. 103 болон эмнэлгүүд хуучин цагийн хувиараар ажиллана
Энэ өдөр 103 болон эмнэлэгийн хүлээн авах тасгууд хувиарийн дагуу хэвийн ажиллана. Шинэ жилийн цэнгүүн дууссаны дараа 28 автобус иргэдэд үйлчилнэ
Шинэ
жилийн баярын үдэш Их эзэн Чингисийн талбайд болох “Улаанбаатарын
мөнгөн үдэш” цэнгүүн дууссаны дараа нийслэлийн Нийтийн тээврийн газраас
шөнийн 00:00 цагаас 01:00 цагийн хооронд 28 автобусыг иргэдэд
үйлчлүүлэхээр болжээ. Тодруулбал, Ленин клубын А зогсоолд 5,
Хэлмэгсдийн хөшөөны B зогсоолд 12,
Хас банкны С зогсоолд 6 автобус тус, тус байрлах аж.
А зогсоол буюу Ленин клубын түр зогсоолд: 3,4-р хороолол – Шархад, Улиастай-Чингис Хааны талбай, Бэлх-ДарьЭх-Возкал, 5 шар-БЗШБТовчоо, ОУЭЗБДС-Жанжин клуб, B зогсоол буюу Хэлмэгсдийн хөшөөний түр зогсоолд: 3,4-р хороолол-ХӨСҮТ , Баянхошуу-Ард кинотеатр, Их наран-МУБИС, МТ ШТС-Орбит-Тэнгис кино театр, Толгойт-ХӨСҮТ, Зүүн салаа-ХӨСҮТ, 5 шар-БЗШБТовчоо, Согоотын гудамж-Дэнжийн 1000-Зайсан, Нисэх-МУБИС-Ард, Яармаг -МУБИС-Ард, С зогсоол буюу Хас банкны түр зогсоолд: ТЭЦ 3-7 буудал-СБД-ийн 20-р хороо, Баруун салаа-МУИС-БЗД-ийн 6 хороо, Монелийн 38-МУИС-100 айл, Хайлааст-МУБИС, Зүрх уул-Чингэлтэй-МУБИС чиглэлийн нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ.
Баярын өдрүүдэд дулаан байна
Баярын
өдрүүдэд цаг агаарын төлөв байдал ямар байх талаар Ус, цаг уур орчны
шинжилгээний газраас тодруулахад “Баярын өдрүүдэд харьцангуй тогтуун
байна гэсэн урьдчилсан төлөв байдал гарсан. Баярын өдрүүдэд цаг агаар
тогтуун байна гэж тайвширч болохгүй. Нийслэлийн хэмжээнд шөнөдөө 20-24
хэм, өдөртөө 6-15 хэм хүйтэн байна. Он солигдох мөч буюу 31-ны өдөр 14
хэм байх бол энэ сарын 28, 29, 30-ны өдрүүдэд 6- 14 хэм хүйтэн байх юм.
Тиймээс иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шөнө орой гарахгүй
байх хэрэгтэй. Мөн цаг агаар өдөртөө ялимгүй дулаарч байгаагаас замын
халтиргаа гулгаа их нэмэгдэж байгааг анхааруулах хэрэгтэй” гэв. Хүйтний
улирлын төлвөөр ирэх онд цаг агаар хэвийн хэмжээний орчим байна гэсэн
урьдчилсан мэдээ гараад байна.Т.Энхэлээ






















































