Малайзын "Air Asia" авиа компанийн Индонез-Сингапур чиглэлд 160 гаруй хүнийг тээвэрлэн нислэг үйлдэж байсан "Airbus A320-20" онгоц өнөөдөр орон нутгийн цагаар 07:24 цагт холбоо тасарч, сураггүй болоод байна. Одоо тус онгоцыг эрэн хайх ажиллагааг Малайзын тал эхлүүлээд байгаа аж. Airbus A320-200” онгоцонд нислэгийн багийн долоон гишүүн, 138 хүн, 16 хүүхэд, нэг нярай зорчиж яваа хэмээн Австралийн албаныхан мэдээлжээ. “QZ8501” нислэгт Индонезийн 149, Солонгосын гурав, Сингапур, Малайз, Их Британийн нэг иргэн байгаа аж. Одоогоор Индонези, Сингапур болон “AirAsi” компанийн албаныхан сураггүй болсон онгоцыг хайж байна.





















































