2014.12.29, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 8

ӨВЛИЙН ДУНД ӨЛЗИЙТ УЛААН ХУЛГАНА САР
ДЭЛГЭРҮҮЛЭГЧ ОДТОЙ, ХӨХ НОХОЙ ӨДӨР
Аргын тооллын: 2014.12.29, Даваа гараг
Наран ургах шингэх: 08.45-17.06
Үс засуулбал: Нас уртасна
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.






















































