Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна.Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Халхголын сав нутгаар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэн Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар22-27 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 15-20 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор 7-12 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 25 хэм хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 878гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.





















































