
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойг өчигдөр ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Уг баярын тэмдэглэж эхлээд өдгөө дөрөв дэх жилтэйгээ золгож байгаа юм. Тэгвэл энэ түүхт өдрийг тохиолдуулан Өвөрхангай аймгийн Хархарин сумын нутагт Өндөр гэгээн Занабазарын үүсгэн байгуулсан Шанхын хийд буюу Баруун хүрээнд Монгол төрийн анхны далбааг мандуулах ёслол болжээ. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдөр тус хийдэд Монгол төрийн далбааг мандуулан залж энэ үеэр лам хуврагууд сүсэгтэн олонд зориулан ном хурж ёслол үйлддэг уламжлалтай юм байна.