Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Жаргалсайхан: Автомашин олширч байгаан хэрээр осол ихэссээр байна

2015-1-21
0
ЖИРГЭХ
Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
  61086  Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн онд замын цагдаагийн газраас иргэд рүү  чиглэсэн нэлээд олон арга хэмжээ авч ажилласан. Үр дүн нь мэдэгдэж байна уу?
-Зам тээврийн осол хэргийн дуудлага автомашины өсөлттэй холбоотойгоор нэлээд ихэссэн. Ерөөсөө багасахгүй байгаа. Өнгөрсөн 2005 онд Улаанбаатар хот 50-иад мянган машинтай, 2011 онд 220-иод мянган машинтай, гэтэл 2014 оны сүүлч гэхэд 460-аад мянган машинтай болчихлоо. Энэ бол 2011 оныхоос хоёр дахин өссөн тоон мэдээ. Үүнийг дагаад хүний эрүүл мэнд хохирсон, эдийн засгаараа хохирох байдал нэлээд ихэсч байна. Үүнийг анхааралдаа авах цаг болсон. Харин цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт өссөн. Гэмтсэн хүмүүсийн тоо өмнөх оныхтойгоо ойролцоо байна. Тиймээс энэ гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ сахилга, дэг журмыг дээшлүүлэх талаар нийслэлийн удирдлагууд  болон цагдаагийн байгууллага нэлээд хүч хөдөлмөр гаргасан. Ялангуяа иргэдийн амгалан тайван, аюулгүй зорчих нөхцөл боломжийг сайжруулах арга хэмжээнүүд зохион байгуулсан. Явган зорчигч дайруулах асуудал бол Улаанбаатар хотод нэлээд анхаарах асуудал болчихоод байгаа. Их олон зорчигч дайруулж нас барж байна. Хайс хашлага хийх, гэрэл дохио хийх, гүүрэн гарам байгуулах, гэрэлтүүлэг тавих гэх мэт олон ажил хийж байгаа ч хөрөнгө төсөвтэй холбоотойгоор төдийлөн хангалттай ажил хийгдэхгүй байна. 2013 онд хийж байсан замын тэмдэг тэмдэглэгээнээс дөрөв дахин их ажил хийсэн байна. Тэгсэн мөртлөө энэ нь Улаанбаатар хотын зайлшгүй зорчих зам талбайн 30 орчим хувийг л эзэлж байх жишээтэй. Тиймээс маш их хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Өнөөдөр тэвчиж болох зардлын тухай, нийгэм эдийн засгийн хямрал гэж ярьж байна. Харин замын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгийн төсөв бол тэвчиж болохгүй зардлуудыг нэг. Үүнийг бид бүх нийтээрээ анхааралдаа авах ёстой. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө УИХ, Засгийн газар нь анхаарлаа хандуулаасай гэж бодож байна.

-Бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх хандлага он гарсанаас хойш өсөөд байх шиг байна?
- 2013 онд найман хүүхэд нас барьж байсан бол 2014 онд арван хүүхэд зам тээврийн ослоор нас барлаа. Гэмтсэн хүүхдийн тоо ч өсөлттэй байна. Энэ тоо өсөөд байгаа нь маш харамсалтай хэрэг. Сургуулийн хүүхдүүдийн хичээлдээ явах, харих нь нийслэлчүүд, эцэг эхчүүд бидний, сурган хүмүүжүүлэгч бидний санаа зовох, анхаарах зүйл болчихоод байна. Алслагдсан дүүргүүдэд л гэхэд хүүхдүүд маш хүнд нөхцөлд сургуульдаа явж байгаа. Тиймээс аль болох аюул эрсдэлгүй сургуульдаа ирдэг болгохын төлөө сургууль орчмын стандартыг бүрдүүлж, сургуулийн автобустай болгох гэх мэт ажлуудыг хийж байж өнөөдөр хүүхдүүдийг зам тээврийн осол хэргээс сэргийлж чадна. Сургуулийн хүүхдүүдэд орж байгаа сургалт хүмүүжлийн ажил дотор замын хөдөлгөөний дүрэм заах хичээлийг зөвхөн сонгон шалгаруулах маягаар явуулдаг нь их буруу байна. Заавал оруулах ёстой хичээлийн нэг болгомоор байна. Хүссэн хүсээгүй замын хөдөлгөөнд оролцох хүн чинь заавал мэдвэл зохих хууль эрхзүйн мэдлэг байх ёстой.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн тухайд.  Согтуу жолоочдод авах хариуцлагын хувьд сулбагар байна гэх иргэд олон байна?
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хрээг бол захиргааны зөрчилд томоохон байр суурь эзэлж  байна. Өнөөдөр Монгол Улсад гарч байгаа ноцтой гэмт хэргүүдийн зонхилох нь согтуурсантай холбоотой, хамааралтай байна. Энэ төрлийн зөрчил жил ирэх тусам өсч байна. Тэгэхээр энэ аймшигтай зөрчлийг таслан зогсоохын төлөө бүх нийтээрээ л тэмцэх ёстой. Эцэг эх, найз нөхөд, хамт олон нь ч гэсэн тээврийн хэрэгслээ согтуугаар барьж яваа хэн нэгнийг болиулдаг байх хэрэгтэй байна. Ерөөсөө л үхэл рүүгээ нэг найзыгаа, хүүхдээ, хань ижлээ явуулж байна гэдгэг байдлаар энэ асуудалд хандвал энэ гэмт хэргийг таслан зогсоож болох юм. Хариуцлагын тогтолцоог бага байна гэдгийг олон хүн шүүмжилж байгаа. Эрхийг нь зөвхөн зургаан сараар хасдаг. Тиймээс гэмт хэргийн тухай хууль, зөрчлийн тухай хууль, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиудад иргэдээс ирсэн санаа оноог нэмэрлэсэн байгаа. Ойрын үед шинэчлэгдэн батлагдах байх гэж хүлээж байна.

- Яармаг, Сонсголонгийн зам дээр жолооч нар хурд хэтрүүлснээс осол аваар их гарч байгааг замын цагдаа нараас анхааруулсаар байгаа . Жолооч нар энэ замуудыг хурдны зам гэсэн ойлголттой байдаг болов уу?
-Хурдны зам ердийн замаас ялгаатай. Монгол Улсад нэг ч хурдны зам байхгүй. Хурдын зам байгуулчихаад түүгээрээ хурдан давхиж болно гэж нэг ч зам хийгээгүй. Нэг ч замд тэмдэг тэмдэглэгээ   тавиагүй. Иргэд замын хөдөлгөөний шалгалт өгч, дүрмээ судалж байж үнэмлэх авдаг байх. Хурдын замын мэдээлэх тэмдгүүд нь бүгд ногоон дэвсгэртэй, тэмдэгтэй, дэг журамтай зүйл шүү дээ. Манай дүрмэнд хурдын зам гэдэг үг ч байхгүй. Тууш зам гэсэн хэллэг байдаг шүү дээ. Тууш зам бол бусад орнуудад бий. Тэгэхээр ийм энгийн зүйлсийг ойлгохгүй, хольж хутгаж болохгүй юм. Тэдгээр замыг хурдны зам гэж ойлгож давхиж байгаа бол энэ замын хөдөлгөөний маш ноцтой зөрчил. Замын хөдөлгөөний журмын тогтоож өгсөн зарчмаараа л бид хөлөгөөнд оролцох ёстой. Хөдөлгөөнийхөө нөхцөл байдалд тохируулан хурдаа тааруулж явахыг хүртэл замын хөдөлгөөний дүрмэнд заасан байгаа.

-Манай жолооч нар хууль дүрэм мөрдөх тал дээр таруу байх шиг байдаг. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?  
-Манай Монголчууд бүгд дүрэм зөрчөөд байгаа юм биш. Цөөхөн  тооны хүмүүс  бий. Тоо баримттай ч хэлж болно. Улаанбаатар хотод өнөөдөр Замын хөдлөгөөний дүрмийн хамгийн өндөр зөрчил гаргасан  хүн л гэхэд жилдээ 59 зөрчил гаргасан тоон мэдээ гарч ирж байна. 20-иод мянган жолооч жилдээ 10-аад удаа зөрчил гаргасан байх юм. Ингээд авад үзэхээр хэсэг улсууд л замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд байна. Бусад нь хууль дүрмээ мөрдөөд, хэрэгжүүлээд яваад байна. Энэ цөөн хэдэн хүмүүсийг дүрмээ баримтадлаг болгохын төлөө цагдаагийн байгууллага өдөр бүр хяналтаа тавин ажиллаж байна.

-Жолооны курсууд муу жолооч бэлдэж байна гэх шүүмжлэл их байдаг. Танайхаас жолооны курсуудэд хяналт тавьдаг уу?

-Замын цагдаагийн газраас хяналт тавихгүй. ЦЕГ-ын харьяа Лицензийн төв хяналт тавьж ажилладаг. Жолооч бэлдэх үйл ажиллагаа хэвийн, зөв голдирлоор явж байгаа юу гэвэл үгүй. Энэ үйл ажиллагааг цоо шинэ шатанд аваачих ёстой. Бэлтгэж байгаа, шалгаж байгаа арга барил нь 30-40 жил үргэлжилсэн. Энэ хэв үагварыг эвдэх ёстой гэж ойлгож байгаа. Ямар хүнийг жолооч гэх вэ гэдэг шалгуур үзүүлэлтүүдийг тодорхой болгох хэрэгтэй. Тэгэээд үүнийгээ дагасан сургалт, шалгалтууд авч байх хэрэгтэй байгаа юм.

-Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд тавьсан тээврийн хэрэгслийг ачиж, түгжиж байгаа. Харин энэ нь эргээд багагүй асуудлыг бас шүүмжлэлийг дагуулж байна?
-Цагдаагийн байгууллага хаана зосгож болохгүй вэ гэх тэр зам талбайн байршлыг тогтоож өгдөг. Энэ шийдвэрийн дагуу төрийн болон төрийн бус байгууллагууд ачилт хийж байгаа. Цагдаагийн байгууллагад нэг ч ачигч машин байхгүй. Энэ гэхдээ олон хүн шүүмжлээд байгаа юм биш. Цөөхөн, дүрэм зөрчдөг хүмүүс эсэргүүцэж байгаа. Маш олон хүн дэмжиж байна. Нийслэлчүүд маань татвар мөнгөө төлсөн бол тайван амгалан, аюулгүй, сааталгүй зорчихыг хүсч байгаа. Гэтэл үүний эсрэг дураараа авирлагч, дүрэм зөрчигч нарын өмнөөс бид ярьж болохгүй. Нийтийн эрх ашиг давуу байх ёстой. Тиймээс бид бусад иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө дүрэм зөрчигч нар албадлагын арга хэмжээ авч байгаа нь тэр. Ачигч машинтай зууралдах уу, үүнээс болж нервтэж хэрүүл уруул хийх үү гэдэг нь тухайн хүний сонголт шүү дээ. Нэг ч хүн дүрэм зөрчихгүй бол тэр ачигч компаниуд дампуурна биз дээ.

- Хан-Уул дүүргийн замын цагдаагийн цагдаагийн хэлтэс шинэ  байртай болсон. Энэхүү байрны орчмын газар маргаан дагуулаад байгаа. Энэ талаар?  
-Хан-Уул дүүргийн эмнэлэгийн урд усан эмчилгээний төв гэж байсан. Тэнд нэг хэсэг баар ажиллаж байсан. Хан-Уулчууд бүгд мэдэж байгаа. Сүүлдээ балгас шиг болоод, Нийслэлийн засаг даргын шийдвэр гаргаад өмч хувьчлалаар орсон. Энэ байрыг эмнэлгийн зориулалтаар нь ашиглаж чадаагүй. Тиймээс Хан-Уул зүүргийн замын цагдаагийн газрыг энэ байрыг тохижуулаад ор гэж нийслэлээс хөрөнгө мөнгийг нь гаргаж өгсөн. Тэгээд усан бассейны зориулалттай байсан зүйлийг эвдэж, доторхийг нь янзлаад нэг хэсэг ашигласан. Ингээд шаардлага хангахгүй байна гэж үзээд шинээр байр барьсан. Тийм л хэрэгтэй байсан юм бол Хан-Уул дүүргийн эмнэлэг анхнаасаа яах гэж акталсан юм бэ. Түүнийгээ өргөтгөөд өөр сувилал барих бололцоо байсан шүү дээ. Одоо энэ газар манай гээд зүтгээд байгаад гайхаж байна. хууль эрхзүйн хувьд ямар ч зөрчил байхгүй. Ерөөсөө чимээгүй байж байгаад цагдаагийн байгууллага шинэ оффис барингуут яагаад ингээд байгааг мэдэхгүй байна.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • christian louboutin shoes sale (91.200.12.138)
    christian louboutin rolando shoes christian louboutin shoes sale httpcanadachristianlouboutinoutlet.blogspot.com
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • sandals birkenstock (107.150.42.226)
    shoes birkenstock sandals birkenstock httpbirkenstockaustralia.rochecap.org
    2015 оны 08 сарын 15 | Хариулах
  • fitflop outlet (107.150.42.226)
    buy fitflops online fitflop outlet httpaustraliafitflops.blogspot.com
    2015 оны 06 сарын 27 | Хариулах
  • fitflop (107.150.42.226)
    gogh fitflops fitflop httpfitflopsalesingapore2.blogspot.com
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • Deer ueiin chanar uguilegdeed bnaaoo (185.64.196.248)
    Zub gariin duremtei baij buruu rylitei ,ashin oryylj irj baigaa chin ter chigeeree buruu bizdee.Yagad uuniigee zogsoodogui um be.Ter chigeeree buruu rylitei mashin barichihsan,deer ni sogtuu hunee zad torgooch.Hedenhichnern huniihee ami nasaar togloj duusgah geed bgaan?!End tendgui hurd hetruulj bui humuusiig zurag abdag plash tabiaach,gadniin orond buruu zuil hiij hurd hetruulsen l bol yamr ch ariin haalga alga bn,ter hun mashinaa barih erhgui bol huulia deedledeg. deer ni ter olon chanargui joloonii kursuudee tsuulj chanarjuulj abto- surguuli bolgoj hugatsaag ni nemj ugch hairla?! Guij bn.Chanartai sain surgasan joloonii abto surguuli heregtei bolohoos tur zuuriin danjaanuud yaj chanartai jolooch beldeh um be.
    2015 оны 01 сарын 26 | Хариулах
  • zochin (103.11.193.10)
    Ene huniig baihad zamiin tsagdaad yamar ch shinechlel hiigdehgui , zamiin tugjrel iimerhii darga naraas bolj bna
    2015 оны 01 сарын 26 | Хариулах
  • ulzii (112.72.11.114)
    malaa ami alba 2 mashinii nomeriin ungiig ondoo bolgo mun said darga nariin nomeriig ylaan bolgo tegvel ted udur bar delguur zoogiin gazar tenekhee bolino avgai khuukhed ni momon doo orno
    2015 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (92.94.119.58)
    ajlaa medej l baigaa sh dee hiij ch baigaa gej bodoj bna
    2015 оны 01 сарын 25 | Хариулах
  • ankhaa (103.229.120.1)
    Яармагын автобусыг тэр хайсны араар шороон замаар яваад хунээ аваад засмал руугаа ордог болгох хэрэгтэй
    2015 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.229.122.220)
    Энэ хүн жаахан тэнэгдүү нэгэн бололтой.Ярьж хэлж байгаа нь нэг л ойлгомж муутай юм.Замын цагдаагийнхан туйлын муу ажиллаж байгаа шүү дээ.
    2015 оны 01 сарын 23 | Хариулах
  • иргэн (202.72.245.51)
    Хотын шуурхай дээр энэ хүнийг Үүл дарга нь юу ч сонсохгүй загначихдаг юм байналээшд.өөрөө ч дуу муутай.
    2015 оны 01 сарын 23 | Хариулах
  • . (122.201.22.145)
    .
    2015 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.106.155)
    машин нэмэгдэж байгаан хэрээр осол ихсээд байвал хэцүү л юм байна энэ нийгэмд
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.21.106.155)
    улам л төсөв нэхээд байх бололтой юм аа
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • ZOCHIN (183.81.171.130)
    Hudulguun zohitsuulah heltes gej hurandaa dargatai shine heltestei bolood ch nemergui ulam ih zurchil garaaad l ba shuu dee. Ter shine heltes yu hiiheed baigaa yum be tatan buulgaad huuchin baidlaaraa baibal uguidee oron too hemnemeer yum. Deedeh ni suudlaa olohgui bol dooroo guidlee olohgui gej tom hurandaa abgai huuhedee hayj alban tushaaliin tuluu hudlaa dur esgej yabaag udirdlaguud ni medej l baimaar san daa. udur honog bur l abaar ocol ulam nemegdeed baigaag harj baigaa biz de. Hiih estoi ajlaa hiij chadahgui baigaa biz dee. Tegeed mashin tereg olshirsonoos bolood baigaa met yarih yum. Ajlaa hariutslagatai hiihgui baigaa ni haragdaj baina.
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • энэ (103.26.192.146)
    ясан толгой тэтгэвэрт гарах нь өнгөрөөд үхэх нь болчоод байхад л зай бөглөөд байх юм. хэний хүн бэ?
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (122.201.24.212)
    ЗЦГ хеделгеений аюулгуй байдлыг хангахаасаа илуутэй тесев бурдуулэгч байгуулага болсон жолооч нарыг гарцаагуй дурэм зерчуулэх уйлдэл тэмдэг тэмдэглээ энэ тэнд тавидаг даа
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • Zocchin (103.229.121.111)
    Ene sendromtoi nuhur tetgevert garah boloogui um baihdaa.
    2015 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (112.72.13.129)
    замын хөдөлгөөнд оролцогчдын дүрэм хэрхэн биелүүлж байгаад тавих хяналт эрс суларсан, дүрэм зөрчигчдөд хүлээлгэх харицулага сулаас гудамжинд эмх замбараагүй байдал ноёрхож байгааг энэ нөхөр ойлгодоггүй юм байхдаа. Энэ нөхрийг сольж байж замын цагдаагийн ажил арай өөр түвшинд очих байх...
    2015 оны 01 сарын 21 | Хариулах
  • зочин (122.201.25.58)
    энэ хүн ерөөсөө ажлаа хийхгүй байгаа. юу ч мэддэггүй бас дээрээс нь мэдээлэл муутайгаас ажлыг албан тушаалтайгаа алж байгаа хүн. хотын түгжрэл энэ хүнтэй шууд хамааралтай. Учир нь хувийн машинтай хүн бүр халтуур хийж хүн тээвэрлэж байгаа. энэ бүр мэргэжил болсон. за яахав амжиргааны нэг хэлбэр гэж өмөөрөх хүн гарах байх. энэ хүн ч тэгж ярина. гэтэл цаана чинь юу болж байна гээч. Улаабаатар хотын автобусны буудал болгон дээр халтуурны суудлын автомашин зогсож автобусны үнээр хүн ачиж нийтийн тээвэр хийдэг болсоор удаж байна.энэ зөрчилтэй тэмцдэг нэг ч замын цагдаа байхгүй болсон. Улаанбаатар хот 4 уулын дунд хашигдсан сунаж тогтсон хот. одоо энэ 4 уулын ам бүрээс өглөө хот руу чиглэсэн, орой хотоос уулын амруугаа чиглэсэн халтуурны автомашины их урсгал хотын гол түгжрэлийг үүсгэж байгаа юмаа. стандартын бус баталгаагүй энэ үйлчилгээг таслан зогсооход төр төмөр нүүрээ гаргах ёстой. Жаргалсайхан даргаа ажлаа хий!!!!!!!!!!!!
    2015 оны 01 сарын 21 | Хариулах
  • жагай (103.26.193.107)
    тэтгэвэртээ гараач дээ,
    2015 оны 01 сарын 21 | Хариулах
  • жолооч (202.21.106.144)
    энэ хүн даргын одонд төрсөн юм байхдаа,аль ч засагт том бага дарга л хийх юм.тэтгэвэрт гарах энэ тэр болоогүй юу,юу хийж гийгүүлээд байна даа
    2015 оны 01 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
    2 мин
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
    19 мин
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
    24 мин
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
    40 мин
  • СХД-ийн ИТХ-ын дарга Б.Золбоо төгсөх ангийн сурагчидтай уулзлаа
    47 мин
  • МОНГОЛСАТ “ХАВРЫН УРАМШУУЛАЛ” ЗАРЛАЛАА
    1 цаг 45 мин
  • “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ
    2 цаг 23 мин
  • Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ маш эрчимтэй явагдаж байна, бодит үр дүнтэй байна
    2 цаг 26 мин
  • Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана
    2 цаг 29 мин
  • Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
    2 цаг 32 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
    2 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав
    3 цаг 28 мин
  • “Ардчилсан сэргэлт” холбооныхон Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд ингэж санал өгч байв
    4 цаг 30 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 54 мин
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
    4 цаг 57 мин
  • Фото: “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна
    5 цаг 34 мин
  • “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ зохион байгуулагдана
    5 цаг 41 мин
  • Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    5 цаг 44 мин
  • 100 хувь шүүсэн Слава ургамлын тос
    6 цаг 8 мин
  • Дайн зогсож, дэлхий хэвэндээ орох найдвар Ши Жиньпины гарт байна уу?
    6 цаг 10 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • PGL Astana 2026 тэмцээнд аль баг түрүүлэх вэ? 
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК