
ОХУ-ын алдарт тамирчин, олимпын хошой аварга, дэлхийн аварга Иван Ярыгинийн нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан гранпри” тэмцээн маргааш эхэлнэ. 26 дахь энэ удаагийн тэмцээнд 15 орны бөхчүүд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Манай улсаас тус тэмцээнд гавьяат тамирчин С.Батцэцэг, О.Насанбурмаа, О.Бурмаа, Т.Мөнхтуяа олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл, Э.Даваачимэг, С.Бямбацэрэн, Э.Сумьяа, Ш.Түмэнцэцэг нар оролцно. Тэднийг гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, Т.Сүхбаатар нар удирдан оролцуулах юм. Харин эрэгтэйчүүдийн төрөлд 11 тамирчин “Алтан гранпри”-д зодоглох ажээ.