2015 оны нэгдүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд түр зуур 16-18 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгороор 19-24 хэм, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 11-16 хэм хүйтэн, Говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 хэм хүйтэн, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.





















































