Монгол залуусын үндсэрхэг гэх үзэл
хэрээс хэтэрсэн үйлдэл болж байгаад учир мэдэх хүмүүс шүүмжлэлтэй
хандаж байна. Тэд хятад эсвэл вьетнам хүмүүсээс яг л харшилтай мэт болж.
Хятад, Вьетнам, Солонгос зэрэг орны иргэдийн зураг дүрс, мэдээллийн
араас заавал нэг хараал, доромжлол, эсэргүүцэл дагалдаж явах жишээний.
Гэтэл энэ нь яг Монголоо гэсэн үндсэрхэг үзэл мөн үү?. Бас л эргэлзээтэй.
Угтаа
бол Монголчууд бид яахын аргагүй үндсэрхэг үзэл шингэсэн улс гэдэгтээ
хэн ч маргахгүй. Гэхдээ чухам ямар үед, юун дээр энэ үзлээ ил гаргах вэ
гэдэг л чухал.
Тухайлбал, сүүлийн үеийн хэдхэн жишээнээс л дурдахад “хоёр хятадыг монгол залуус хэрцгийгээр хөнөөлөө” гэх мэдээллийн араас олон ч залуус дургүйцлээ илэрхийлээ. Тэд хоёр хятад хоргодоход цагдаа нар ямар их хичээж хэрэгтнүүдийг бариа вэ?. Тэд үхэж байсан ч яадаг юм гэх мэтээр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсээр. Мөн авто засварын газрын вьетнам иргэдтэй монголын охид зугаацаж байгаа зургийг дэлгэж янз бүрээр харааж доромжилж, заналхийллээ.

Гагцхүү
энэ бүхний цаана өнөөх үндсэрхэг үзэл байсан уу?. Эсвэл тэд бүдүүлэг,
ухамсаргүй гэдгээ олон нийтэд төдийгүй олон улсад харуулав уу?. Энэ
мэтээрээ эхлээд Хятад. Дараа нь Вьетнам гэж ээлжилж доромжилсоор байх
гэж үү.
Хамгийн харамсалтай нь бидний хэсэг нөхөд, манай улсын иргэд ч хүний нутагт ажиллаж амьдарч байгаа энэ цаг үед хоёр, магадгүй гурван улсын харилцаанд муугаар нөлөөлөх мэдээлэл тарааж байгаа нь зохистой зүйл гэж үү. Бас л бодох л зүйл.
Юутай ч бид энэхүү нийтлэлээрээ үзэл бодлоо тулгах гэсэнгүй. Гагцхүү “үгэн дотор үг байдаг” юм шүү гэдгийг л сануулахыг эрмэлзлээ.
Ингээд Вьетнам залуус, монгол охидтой холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагын албаны эх сурвалжаас авсан тодруулгаа дор хавсарган сийрүүлье.

-Вьетнам
ажилчид, монгол бүсгүйчүүдтэй хамт байгаа фото сошиал ертөнцөд
дэлгэгдэж багагүй шуугиан дэгдээлээ. Уг зурагтай холбоотой гомдол, санал
цагдаагийн байгууллагад ирсэн үү?
-Одоогоор Вьетнамчуудаас ч, монголчуудаас ч гомдол санал ирээгүй. Гэхдээ цагдаагийн байгууллагын зүгээс уг зурагтай холбоотой шалгалт хийж байгаа. Үнэхээр энэ зураг гэмт хэргийн шинжтэй юу. Эсвэл хэн нэгэн хууль бус үйлдэл хийв үү гэдгийг шалгаж тогтооно. Иргэдээс тэдгээр Вьетнам иргэдэд гомдолтой байгаа бол баримт нотолгоотойгоо цагдаагийн байгууллагад хандаж болно.
-Тэгэхээр ямар нэг эрүүгийн хэрэг үүссэн зүйл байхгүй гэж ойлгож болох уу?
-Баримт нотолгоотойгоор Вьетнам иргэдэд монгол охид биеэ үнэлсэн нь тогтоогдвол хуулийн дагуу шалгаж эрүүгийн хэрэг үүсгэнэ. Гэвч энэ нь тодорхойгүй байгаа. Вьетнам болоод зургийг дэлгэсэн монгол иргэнд ч эрүүгийн хэрэг үүсгээгүй. Шууд зургийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэх ч боломжгүй. Учир нь тэр зургуудаар садар самуун сурталчилж, уриалан дуудсан гэж хэлэхэд хэцүү. Тиймээс нарийвчлан шалгаж байж тогтооно. Охидын ар гэрээс ч одоогоор гомдол гаргаагүй байна.
-Тухайн зургуудын хувьд яг гэмт хэргийн шинжтэй биш, зүгээр л хэсэг нөхөд санаатай болон санаандгүйгээр хамт авахуулсан зургууд шиг харагдаж байх юм?
-Алаан хядаан сурталчилж, бусдыг үймээн самуунд уриалах зэрэг нь өөрөө гэмт хэргийн шинжтэй. Харин хэн нэгэнтэй тэврэлдээд авахуулсан, хэсэг бүлэг этгээдүүдийн наргиж цэнгэж байгаа зураг гэмт хэргийн шинжтэй байж таарахгүй. Манай монголчуудыг ч гадны орны иргэнтэй ингэж зургаа авахуулахад эсэргүүцэж босоод байвал хэцүү. Гэхдээ бид зураг баримтын дагуу шалгана. Шалгалтаар гэмт хэргийн шинжтэй бол хуулийн дагуу зохих хариуцлага тооцно. МХЕГ-ын зүгээс ч адуу, гахай нядлах, ажлын байрны эрүүл ахуй талаас нь шалгаж байгаа.

Дашрамд
хэлэхэд,Ерөнхийлөгчөөс эхлээд манай улсын хүн бүр өөрсдийгөө Ардчилсан
гэдэг. Гагцхүү ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэсэн хэрнээ ямарваа
асуудлыг хүчээр шийдсэн, бүдүүлэг бохир зүйл гаргаж байгаа залуус
аливааг оюунлагаар шийдэх цаг аль хэдийнэ болсон мэт.
Үнэхээр хүнийг цахим ертөнцөөр дайрч доромжлох биш баримттай суурьтайгаар шийдэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нэр хүндэд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Вьетнамчууд үзүүлсэн бол баримтыг нь аваад цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Гэтэл хэн ч цагдаагийн байгууллага, хууль хяналтынханд хандаагүй байж аливаад ингэж хандах нь зохимжгүй юм.
Ингэснээр Монгол хүний нэр хүндэд Вьетнамчуудаар дамжуулж бүдүүлгээр халдаж байгааг ч ойлгох хэрэгтэй. Монголын төлөө гэсэн хөдөлгөөнүүд ч үзэл бодлоо илэрхийлэхдээ хуулийн хүрээнд байх ёстойг хууль хүчний байгууллагынхан онцолж байна.

Гэтэл энэ нь яг Монголоо гэсэн үндсэрхэг үзэл мөн үү?. Бас л эргэлзээтэй.

Тухайлбал, сүүлийн үеийн хэдхэн жишээнээс л дурдахад “хоёр хятадыг монгол залуус хэрцгийгээр хөнөөлөө” гэх мэдээллийн араас олон ч залуус дургүйцлээ илэрхийлээ. Тэд хоёр хятад хоргодоход цагдаа нар ямар их хичээж хэрэгтнүүдийг бариа вэ?. Тэд үхэж байсан ч яадаг юм гэх мэтээр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсээр. Мөн авто засварын газрын вьетнам иргэдтэй монголын охид зугаацаж байгаа зургийг дэлгэж янз бүрээр харааж доромжилж, заналхийллээ.

Хамгийн харамсалтай нь бидний хэсэг нөхөд, манай улсын иргэд ч хүний нутагт ажиллаж амьдарч байгаа энэ цаг үед хоёр, магадгүй гурван улсын харилцаанд муугаар нөлөөлөх мэдээлэл тарааж байгаа нь зохистой зүйл гэж үү. Бас л бодох л зүйл.
Юутай ч бид энэхүү нийтлэлээрээ үзэл бодлоо тулгах гэсэнгүй. Гагцхүү “үгэн дотор үг байдаг” юм шүү гэдгийг л сануулахыг эрмэлзлээ.
Ингээд Вьетнам залуус, монгол охидтой холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагын албаны эх сурвалжаас авсан тодруулгаа дор хавсарган сийрүүлье.

-Одоогоор Вьетнамчуудаас ч, монголчуудаас ч гомдол санал ирээгүй. Гэхдээ цагдаагийн байгууллагын зүгээс уг зурагтай холбоотой шалгалт хийж байгаа. Үнэхээр энэ зураг гэмт хэргийн шинжтэй юу. Эсвэл хэн нэгэн хууль бус үйлдэл хийв үү гэдгийг шалгаж тогтооно. Иргэдээс тэдгээр Вьетнам иргэдэд гомдолтой байгаа бол баримт нотолгоотойгоо цагдаагийн байгууллагад хандаж болно.
-Тэгэхээр ямар нэг эрүүгийн хэрэг үүссэн зүйл байхгүй гэж ойлгож болох уу?
-Баримт нотолгоотойгоор Вьетнам иргэдэд монгол охид биеэ үнэлсэн нь тогтоогдвол хуулийн дагуу шалгаж эрүүгийн хэрэг үүсгэнэ. Гэвч энэ нь тодорхойгүй байгаа. Вьетнам болоод зургийг дэлгэсэн монгол иргэнд ч эрүүгийн хэрэг үүсгээгүй. Шууд зургийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэх ч боломжгүй. Учир нь тэр зургуудаар садар самуун сурталчилж, уриалан дуудсан гэж хэлэхэд хэцүү. Тиймээс нарийвчлан шалгаж байж тогтооно. Охидын ар гэрээс ч одоогоор гомдол гаргаагүй байна.
-Тухайн зургуудын хувьд яг гэмт хэргийн шинжтэй биш, зүгээр л хэсэг нөхөд санаатай болон санаандгүйгээр хамт авахуулсан зургууд шиг харагдаж байх юм?
-Алаан хядаан сурталчилж, бусдыг үймээн самуунд уриалах зэрэг нь өөрөө гэмт хэргийн шинжтэй. Харин хэн нэгэнтэй тэврэлдээд авахуулсан, хэсэг бүлэг этгээдүүдийн наргиж цэнгэж байгаа зураг гэмт хэргийн шинжтэй байж таарахгүй. Манай монголчуудыг ч гадны орны иргэнтэй ингэж зургаа авахуулахад эсэргүүцэж босоод байвал хэцүү. Гэхдээ бид зураг баримтын дагуу шалгана. Шалгалтаар гэмт хэргийн шинжтэй бол хуулийн дагуу зохих хариуцлага тооцно. МХЕГ-ын зүгээс ч адуу, гахай нядлах, ажлын байрны эрүүл ахуй талаас нь шалгаж байгаа.

Үнэхээр хүнийг цахим ертөнцөөр дайрч доромжлох биш баримттай суурьтайгаар шийдэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нэр хүндэд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Вьетнамчууд үзүүлсэн бол баримтыг нь аваад цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Гэтэл хэн ч цагдаагийн байгууллага, хууль хяналтынханд хандаагүй байж аливаад ингэж хандах нь зохимжгүй юм.
Ингэснээр Монгол хүний нэр хүндэд Вьетнамчуудаар дамжуулж бүдүүлгээр халдаж байгааг ч ойлгох хэрэгтэй. Монголын төлөө гэсэн хөдөлгөөнүүд ч үзэл бодлоо илэрхийлэхдээ хуулийн хүрээнд байх ёстойг хууль хүчний байгууллагынхан онцолж байна.

24tsag.mn






















































Сэтгэгдэл (95)