Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутагт байрлах Улиастайн уулзварын зүүн замд 2015 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Налайхаас ирж байсан ЗИЛ-130 маркийн 64-90 НАА улсын дугаартай ачааны машин Истана маркийн 35-34 НАА улсын дугаартай микро автобустай мөргөлдөж 1 хүн газар дээрээ амиа алдаж, 10 гаруй хүн бэртсэн хэрэг гарсан. Дээрхи ослыг мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад А.Алтанжолоо шалгаж, жолооч М овогтой Х-д Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.Д.Ундрах /24tsag.mn/






















































Сэтгэгдэл (1)