
Нийслэлчүүд сар шинийн баяраа хоггүй, цэвэр орчинд угтахаар зохион
байгуулах их цэвэрлэгээ маргааш эхэлнэ. Дөрвөн өдөр дараалан явагдах их
цэвэрлэгээнд дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний байгууллагууд, нийслэлд
үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, байгууллага, хороо, СӨХ,
иргэд оролцох юм. Цэвэрлэгээний явцад ажлын хэсэг гаргаж, хяналт тавих
бөгөөд цэвэрлэгээний ажлын явц байдлыг шалгах гэнэ.

Нийслэлчүүд сар шинийн баяраа хоггүй, цэвэр орчинд угтахаар зохион байгуулах их цэвэрлэгээ маргааш эхэлнэ. Дөрвөн өдөр дараалан явагдах их цэвэрлэгээнд дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний байгууллагууд, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, байгууллага, хороо, СӨХ, иргэд оролцох юм. Цэвэрлэгээний явцад ажлын хэсэг гаргаж, хяналт тавих бөгөөд цэвэрлэгээний ажлын явц байдлыг шалгах гэнэ. Хэрэв цэвэрлэгээнд оролцоогүй бол зарим төрлийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах бөгөөд мэдэгдэх хуудас хүргүүлэх, холбогдох хуульд заасны дагуу торгууль тавих аж. Түүнээс гадна хэвлэлээр мэдээлэл гаргах юм байна.
Их цэвэрлэгээний үеэр хальтиргаа гулгаа, хог хаягдлын асуудлаар гарсан санал гомдлыг хүлээн авах, дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн ил задгай хог хаягдлыг цэвэрлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд үүссэн хог, орон сууц, гэр хорооллын гуу жалганд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх, БААН-ийн хог хаягдлыг өдөр бүр ачих, автозам болон явган хүний зам талбайн цас, мөсийг цэвэрлэж халтиргаа гулгааг арилгах зэрэг үйл ажиллагаа хэрэгжих аж.