
МАН-ын бага хурлын гишүүн Ухнаагийн Хүрэлсүх хоёр хоногийн өмнө
твиттерийн гишүүн элсчээ. Тэрбээр “Миний өмнөөс өөр Хүрэлсүх бичээд
байсан байна, өөрийн орон зайг эзэлж авахгүй бол хуурамч хүмүүс байдаг
юм байна, хөө” гэхчлэн жиргээгээ эхлүүлсэн байна.

МАН-ын бага хурлын гишүүн Ухнаагийн Хүрэлсүх хоёр хоногийн өмнө твиттерийн гишүүн элсчээ. Тэрбээр “Миний өмнөөс өөр Хүрэлсүх бичээд байсан байна, өөрийн орон зайг эзэлж авахгүй бол хуурамч хүмүүс байдаг юм байна, хөө” гэхчлэн жиргээгээ эхлүүлсэн байна. Үүний дараа “Миний өмнөөс жиргэж байсанд баярлалаа, одоо би өөрөө бичье дээ” хэмээн “хуурамч” этгээдэд хандан өгүүлжээ. Мөн туршлагатай жиргээчид надад туслаарай хэмээн авралын үг дайсан байх аж.
Үүний өмнө “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд твиттерт орж ирээд “Миний өмнөөс жиргэж байсанд баярлалаа, одоо би өөрөө” хэмээн бичиж байлаа. Мөн Асашёорюү Дагвадорж ч ийм үг бичиж байсан юм. Одоо дуучин С.Жавхлан тэргүүтэй олон хүн өөрөө орж ирээд ингэж хэлэх биз ээ. Олны танил хүмүүсийн өмнөөс твиттерт жиргэх нь байдаг л үзэгдэл. Харин
жинхэнэ эзэд нь орж ирээд “Миний өмнөөс жиргэж
байсанд баярлалаа, одоо би өөрөө” гэж хэлэх нь жирийн үзэгдэл болох нь.