Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй. Сугалааны ард асрамж халамжийн төвд байдаг хүүхэд, бүтэн өнчин хүүхэд үлдээд сурах бичиг худалдаж авах нөхцөл үүсчихвэл яах вэ? гэх асуудал яригдана. Тиймээс сугалаа сугалуулах нь буруу. Сугалаа явуулсан сургуулиудад зөвлөн тусалж байгаа.
-Хуулийн дагуу эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, бүтэн болон хагас өнчин хүүхэд, гэроронгүй тэнэмэл иргэний хүүхэд, төрөлжсөн асрамж сувиллын газрын хүүхэд, хорих ангиас суллагдсан хүүхэд, амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд сурах бичгийг эхлээд олгох ёстой. Дараа нь номын сангаар дамжуулж түрээсийн журмаар авах хүүхдүүдэд олгох зохицуулалтыг хийх учиртай" гэлээ.
Сэтгэгдэл (1)