Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж буй томоохон соёл урлагийн арга хэмжээ болох “UB music festival”-ын талбайн хэсгүүдийг хотын иргэдийн нэрлэж заншсан газар, хорооллын нэрээр нэрлэж, үзэгчдэд шинэлэг, хотын соёлын орон зайг бүрдүүлжээ.
Энэхүү фестиваль нь хотын төв хэсэгт байрлах Social Pay park-д есдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдах юм. Фестивалын зохион байгуулагчдын мэдээлснээр тусгайлан тохижуулсан талбайн бүсүүдийг:
- Тайз – Сүхбаатарын талбай
- VIP суудал – Зайсан болон
- VVIP хэсэг-Бага тэнгэр
- Regular бүс – Үндсэн үзэгчдийн хэсэг
- Sitzone - ФАНТАМ
- Fanzone - Парк
- Food Courts – Misheel Walking Street
- Beer - Хүүхдийн 100
- Merch - 3,4-р хороолол
- Toilet - Цэвэрлэх байгууламж
- Гарах орох хэсэг - ЯАРМАГ НИСЭХ
хэмээн нэрлэснээр уугуул болон суугуул хотын иргэд өөрийн нутаг дэвсгэрийн нэртэй бүсээр үйлчлүүлэх боломжтой болсон байна.
Ингэснээр фестиваль зөвхөн урлагийн тоглолт бус, нийслэлийн иргэдийн соёл, онцлогийг харуулсан шинэлэг хотын соёлын наадам болон өргөжиж байгааг зохион байгуулагчид онцолж байна.
Оролцох уран бүтээлчид:
- Live Music: Харанга, Чингис хаан, Niciton, NISVANIS, The Lemons, A-Sound, X Vit, PIPS, СоёлЭрдэнэ & Өргөө Хонгор болон бусад
- Поп урсгал: Т.Ариунаа, С.Наран, Uka, Emotion, Freezone, S4, Хишигдалай, Enguun, Take off, Jason г.м.
- Хип Хоп: TATAR, LUMINO, Desant, Thunder, Мөнхийн Rap, Gangbay, Нэгэн зүгт, Эрка зэрэг шилдгүүд
- Special: “Bayan Mongol Jazz Orchestra”, DJ BTB, DJ Бодьхүү
- Хөтлөгч: Анхаа & Ууганаа
Тасалбар авах: https://www.eventx.mn/event/177
Холбогдох утас: 7272-6262