Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 2012 оныг “Ахлагчийн жил” болгон зарласан. Тиймээс энэхүү ажлын хүрээнд бие бүрэлдэхүүний дунд сургалт зохион байгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, аймаг, нийслэл дэх шийдвэр гүйцэтгэх албадын хүний нөөц, сургалт, хэвлэл мэдээлэл, олон нийтийн асуудал хариуцсан даргын туслах, бичиг хэрэг, архивын ажилтнуудын дунд давтан сургалтыг гуравдугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 2012 оныг “Ахлагчийн жил” болгон зарласан. Тиймээс энэхүү ажлын хүрээнд бие бүрэлдэхүүний дунд сургалт зохион байгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, аймаг, нийслэл дэх шийдвэр гүйцэтгэх албадын хүний нөөц, сургалт, хэвлэл мэдээлэл, олон нийтийн асуудал хариуцсан даргын туслах, бичиг хэрэг, архивын ажилтнуудын дунд давтан сургалтыг гуравдугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Уг сургалтад 60 гаруй албан хаагч хамрагджээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бодлого, үйл ажиллагаатай уялдуулсан “Хүний нөөцийн менежментийн тогтолцоо, бодлого, практик, хүний нөөцийн баримт бичгийн бүрдүүлэлтийг хийх арга зүй”, “Төрийн байгууллага болон суралцагч байгууллага болох шаардлага”, “Төрийн албан хаагчийн эрхийг хангах”, “Баримт бичгийн бүрдүүлэлт, баримт бичгийн стандарт”, “Архивын нөхөн бүрдүүлэлт”, “Баримт хадгалалтын зохион байгуулалт” зэрэг сэдвээр Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Архивын ерөнхий газар, Төрийн удирдлагын академи, Монголын хүний нөөцийн институт, БСШУИС зэрэг байгууллагын багш, эрдэмтэн докторууд хичээл сургалтыг зохион явуулж байна.
Б.Чимэг