Махны үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын байцаагчид хөдөө орон нутагт явж шалгалт хийжээ.

Махны үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын байцаагчид хөдөө орон нутагт явж шалгалт хийжээ. Шалгалтыг ШӨХТГ, МҮЭХ, ХХААХҮЯ хамтран “Эмээлт”, Налайх, “Нарантуул” 1, 2, “Хүчит шонхор” гээд томоохон зах, худалдааны төвүүдэд махны үнэ ямар ханштай байгаа талаар судалгаа явуулсан байна. Мөн махны худалдаачид орон нутгаас мах ямар үнээр авдаг талаар судлахад мах иргэдийн гар дээр хүртлээ таван шат дамждаг гэдгийг тогтоолоо. Нэгдүгээрт хөдөө орон нутгаас мах авах, хоёрдугаарт үйлдвэрийн мах нядалгааны газар бэлтгэх. Гэхдээ энэ нь улирлын чанартай юм байна. Зуны улиралд Налайх, “Эмээлт” захад нядлагдаж, харин өвөл шууд захын лангуун дээр ирдэг гэнэ. Мөн бэлтгэсэн махаа “Хүчит шонхор” худалдааны төвөөс бусад цэгт өгөх, хамгийн сүүлд хэрэглэгчид хүрэх гэсэн таван шат дамжлагыг дамжиж байна. Тиймээс мах үнэтэй борлогддог гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)