“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаад буй Цагдаагийн ерөнхий газрын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарын шүүх хурал маргааш болно.

“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаад буй Цагдаагийн ерөнхий газрын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарын шүүх хурал маргааш болно. Өнгөрсөн сарын 27-нд болох байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй, мөн тухайн үед ҮАБЗ-д ажиллаж байсан эрхмүүдийг гэрчээр оролцуулахаар хүсэлт тавьснаар хойшилсон юм. Харин гэрчээр оролцох эрхмүүд болон шүүгдэгч нар уг шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд мөн хүргүүлсэн. Гэвч хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүх хүлээж аваагүй байна. Тиймээс маргааш болох шүүх хурал хаалттай явагдах аж.
Б.Чимэг