Сүхбаатар дүүргийн шүүхэд болохоор товлогдсон долдугаар сарын нэгний
шүүх хурал хугацаагүйгээр хойшиллоо. Учир нь хошууч генерал
Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл шүүх хуралдааны бүрэлдэхүүнээс
татгалзжээ.

Сүхбаатар дүүргийн шүүхэд болохоор товлогдсон долдугаар сарын нэгний шүүх хурал хугацаагүйгээр хойшиллоо. Учир нь хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл шүүх хуралдааны бүрэлдэхүүнээс татгалзжээ. Энэ хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар С.Хишигжаргал нар оролцохоор байсан юм. Одоогоор энэ хэрэгт гэрчээр дуудагдсан тухайн үед төрийн тэргүүнээр ажиллаж байсан Н.Энхбаяр, ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүй дотоод хэргийн яамны сайд асан Ц.Мөнх-Оргил, ҮАБЗ-ийн гишүүн асан Д.Лүндээжанцан нарыг гэрчээр дуудсан ч нэг нь ч ирээгүй байна. Жагcаал хийж байсан цагдаагийн албан хаагчид болон хохирогчдын ар гэрийнхэн ч тарж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.