
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай
байна. Ихэнх нутгаар үүлэрхэг, баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр
бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун
хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр,
зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна. Ихэнх нутгаар үүлэрхэг, баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Идэр, Тэс голын сав газраар 12-17 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 хэм хүйтэн, Эхийн голын Баянбүрд болон Говийн бүс нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна. Улаанбаатар хотод үүлшинэ, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 3-5 хэм дулаан байна. Өглөө таван цагт нийслэлд найман хэм хүйтэн байлаа.