Өнөөдөр АН-ын УИХ дахь бүлгийн дарга Ч.Сайханбилэг, дэд дарга Л.Гантөмөр нар 12 цагт сэтгүүлчидтэй уулзаж, мэдээлэл хийнэ.

Өнөөдөр АН-ын УИХ дахь бүлгийн дарга Ч.Сайханбилэг, дэд дарга Л.Гантөмөр нар 12 цагт сэтгүүлчидтэй уулзаж, мэдээлэл хийнэ. Даваа гарагт УИХ-ын дэд дарга Н.Энхболд ээлжит бус чуулганаар шийдвэрлэж чадаагүй Орон нутгийн сонгуулийн тухай мэдээлэл хийж, хоёр сонгуулийг зэрэг явуулах боломж бага байгаа талаар хэлсэн. Тэгвэл АН-ын гишүүд өнөөдөр мөн Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн талаар мэдээлэл өгөх бололтой.
УИХ-ын ээлжит бус чуулганы сүүлийн өдөр МАН, АН-аас тав, таван гишүүн гарч ажлын хэсэг байгуулан энэ хуулийн талаар хэлэлцсэн ч зөвшилцөлд хүрч чадаагүй. Харин УИХ-ын дэд дарга Н.Энхболд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа Орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулна, үүний тулд ард нийтийн санал асуулга явуулахыг хоёр нам дэмжиж байгаа гэж мэдэгдэж байсан юм.