2008 оны “долдугаар сарын 1”-ний үймээний үеэр дөрвөн залуугийн амь нас эрсэдсэн хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарыг буруутган, өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүсэн билээ.

2008 оны “долдугаар сарын 1”-ний үймээний үеэр дөрвөн залуугийн амь нас эрсэдсэн хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарыг буруутган, өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүсэн билээ. Гэвч тодорхойгүй хугацаагаар хойшилж, тэднийг цагдан хорихоор болсон. Шийдвэр гарсны дараа тэдний биеийн байдал эрс муудаж, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн юм. Эмнэлэгт цагдаа нар хамгаалалтад гарч, хэнийг ч нэвтрүүлэхгүй байгаа аж. Тэдний биеийн байдлын талаар Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэлээс тодруулахад “Биеийн байдал нь сайнгүй байна. Одоогийн байдлаар сэхээнд эмчлүүлж байгаа” гэсэн хариулт өглөө.
Б.Чимэг