Оросууд энэ сарын 4-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан
В.Путиныг эсэргүүцэж, санал луйвардсан хэмээн жагссаар байгаа билээ. Гэтэл үргэлжилсэн жагсаалыг сэтгүүлчид эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ. Учир
нь сэтгүүлчид нийгэмд болж буй үйл явдлыг сурвалжлан хүргэх үүрэгтэй.

Гэтэл үргэлжилсэн жагсаалыг сэтгүүлчид эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ. Учир нь сэтгүүлчид нийгэмд болж буй үйл явдлыг сурвалжлан хүргэх үүрэгтэй. Ихэвчлэн амралтын өдрөөр үргэлжилж байгаа жагсаал сэтгүүлчдийн амралтын цагаас хумслах болжээ. Тиймээс хэсэг сэтгүүлч фейсбүүкээр дамжуулан “Жагсаалын эсрэг сэтгүүлчид” гэдэг нэртэй групп үүсгэж, үр дүнгүй жагсаалаа зогсоож, биднийг амраа хэмээн шаардаж эхлээд байгаа аж.
“Сэтгүүлчдийг гэрт нь хариул” уриатай тус группт “Ведомости”, “Коммерсант”, “Эхо Москвы”, “Gazeta.ru” гээд ОХУ-ын ихэнх сонин, сэтгүүл, телевиз, сайтын сэтгүүлчид нэгджээ. Энэ бүлгийнхэн өөрсдийнхөө эгнээнд цагдаа нарыг нэгтгэх бодолтой байгаа аж.
Энэ жагсаалын улмаас хамгийн их залхаж буй хүмүүс нь цагдаа нар гэж онцолжээ.
Д.Идэр