
Хурал нь байгаль экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хөдөлгөөнүүдийн үйл ажиллагааг цогц болгож ямарваа нэгэн асуудал дээр төвлөрүүлэх чиг гаргах зорилготой аж.
МНН 22 жилийн ойг хүрээндээ энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. МНН анх 1990 оны гуравдугаар сарын 9-ний өдөр байгуулагдаж, тавдугаар сарын 13 -ны өдөр дүрэм, мөрийн хөтөлбөр, удирдах байгууллагаа сонгон батлаж улсын бүртгэлд бүртгүүлсэн юм байна. МНН 22 жилийн ойн баяраа гуравдугаар сарын 9-өөс тавдугаар сарын 13 хүртэл хоёр сарын хугацаанд тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөжээ.
Д.Идэр