Өнөөдөр УДБЭТ-т “Кармен” дуурийг тоглоно

Ж.Бизэгийн алдарт “Кармен” дуурийг өнөөдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт 17:00 цагаас тоглох гэж байна. Энэ удаагийн “Кармен” дуурьд театрын гоцлол дуучин Р.Доржхорол дуулах гэнэ. Тэрбээр өмнө нь хүүхдэд зориулсан “Кармен” дуурьд тоглож байсан юм. Р.Доржхорол нь Ж.Вердийн “Аида” дуурийн Амнерист тоглож, үзэгчдээс өндөр үнэлгээг авсан, театрын шилдэг меццо сопрано юм. Ж.Бизэгийн “Кармен” дуурийг анх 1984 оны дөрөвдүгээр сарын 5-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглож байжээ. Дөрвөн бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү дуурьд Кармен бүсгүйн тухай өгүүлдэг аж. Кармен бол эрчүүдийн солиоруулах шахдаг, үзэсгэлэнтэй, зальтай, эрч хүчтэй цыган бүсгүй юм.